Sunday, April 22, 2012

Story of Your Life туужны үнэлгээ (Ted Chiang-н зөгнөлт цувралууд)

Энэ зохиолыг ойлгохын тулд тархи чинь 30 суниаж, 60 гэдэсний таталт хийж чаддаг байх хэрэгтэй.
ЗОХИОЛЫН НЭР: Story of Your Life
ЗОХИОЛЧ: Ted Chiang
ТОВЧХОНДОО: Гадаад хэл судлал + (Facebook Timeline х Угаалгын машин)

ЮУ ГАРДАГИЙН? 
Харийн сансрын хөлгүүд манай агаар мандалд орж ирж дэлхийд энд тэнд шилэн хана гарч ирнэ. Тэнд хүн ойртоход харь гарагийн далайн мөгөөрс шиг амьтад хариуд нь харагдаж өөдөөс нь хараад суучихна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас эдгээр "хептаподууд"-тай холбоо барьж үзэх гээд хэл судлаач Др. Лүийз Банкс, физикч Гэри Робертс хоёрыг харийнхантай ойлголцох ажилд томилно. Лүийз энэ ажлынхаа хажуугаар охиныхоо талаар дурсана.

Sunday, April 15, 2012

Prince номны үнэлгээ (Улс төржилтийн тусгай дугаар)

Хунтайж, УИХ-ын гишүүд, киноны дайсны дүрүүдэд зориулсан гарын авлага
НОМНЫ НЭР: The Prince (Il Principe) буюу Ханхүү
ЗОХИОЛЧ: Nicolo Machiavelli
ТОВЧХОНДОО: Sun Tzu's Art of War + Assassin's Creed: Brotherhood

ЮУ ГАРДАГИЙН? Улс төрч, дипломатч Nicolo Machiavelli Италийн Флоренцыг шинээр захирах болсон Lorenzo di Piero de' Medici гэдэг хунтайжид тал зассандаа эрх мэдлийг хэрхэн олж авах, улсдаа үймээн гаргахгүйгээр эрх мэдлээ хэрхэн хадгалах зэрэг талаар маш нарийн, дэлгэрэнгүй арга зэмүүдийг эмхлэн бичсэн байдаг.

Sunday, April 8, 2012

Fight Club номны үнэлгээ (Зодооны клуб)

"Зодооны клубын гуч дугаар дүрэм. Энэ номыг уншиж байхдаа хоол идэж болохгүй. УӨЙГГО..."
НОМНЫ НЭР: Fight Club (Зодооны клуб)
ЗОХИОЛЧ: Chuck Palahniuk
ТОВЧХОНДОО: Catch-22 + The Sixth Sense

ЮУ ГАРДАГИЙН? Нэг даатгалын компанид ажилладаг эр нойргүйдэлтэй тэмцэж ядахдаа эдгэшгүй өвчтэй хүмүүсийн уулзалтын групээр дамжиж эхэлнэ. Ийм уулзалтан дээр ирээд мань эр сэтгэлээ гартал уйлдаг байж л дээ. Гэтэл энэ үед Marla Singer гэдэг эмэгтэй түүнтэй их тааралдаж, тэрний хажууд уйлах гэхээр ерөөсөө болж өгдөггүй. Дараа нь Tyler Durden гэдэг энд тэнд цагийн ажил хийдэг залуутай танилцана. Өгүүлэгч эрийн гэр гэнэт шатсан тул тэр Tyler-ийнд амьдарч эхлэх ба нэг удаа сонирхлын журмаар зодолдсоноор Зодооны клуб үүсгэн байгуулагдаж, маш олон залуучууд тэдэнтэй нэгддэг. Сүүлдээ клубууд Америк даяар тархаж, Project Mayhem гэсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг бүлэг болно. Одоо гол дүрийн залуу Marla-тай нийлж, Project Mayhem, Tyler Durden-ийг зогсоох хэрэгтэй болно.