Үнэлгээ бичих

Өөрийнхөө уншсан гоё номныхоо талаар хүмүүст ярьж өгмөөр байна уу?

Тэгвэл MGLBOOKCLUB-т дараах аргаар бичиж эхлээрэй.

  1. Бичих гэсэн номныхоо талаарх үнэлгээний агуулгаа сайтар бодох.
  2. Ямар номны талаар юу гэж бичих талаараа тайлбарлан (болж өгвөл загвар хувийг) nargh2468@gmail.com гэсэн хаяг руу илгээх. 
  3. Редакторуудад нийтлэлийн чинь өнгө аяс таалагдвал чамайг вебсайтад бүртгэнэ. (Эхний ээлжинд бараг и-мэйл бичсэн хүн болгоныг бүртгэнэ дээ)
  4. Үнэлгээгээ гүйцэлдүүлэн бичээд зураг, тайлбар үг тавина.
  5. Болоо! Амархан байгаа биз дээ? Юугаа хүлээсийм бэ? Бушуухан гоё номны үнэлгээ бичиж, биднийг гайхашруулаачээ......
Анхааруулга: Вэбсайтны редакторын хувьд бид та бүхний нийтлэлийн үг үсгийн өчүүхэн боловч алдааг засан өөд нь татах, стандарт форматанд оруулж, зураг хөрөг нэмэх магадлалтайг  ойлгоорой.

Стандарт форматад өөрөө тааруулаад биччихвэл бүр сайн.

Зураг: Номны зураг, мэдээж.
Тайлбар: Зурагны үйл явдлыг хошин байдлаар дүрсэлсэн тайлбар зураг
Номын нэр: Ойлгомжтой
Зохиолч:
Жанр: аймшиг, инээдэм, триллер, хүүхдийн зохиол, өсвөр насныхны зохиол, түүх сэдэвт гэх мэт
Юу гардагийн? Төгсгөлийг нь ярихгүйгээр л сайхан товчлоод юу гардагийг нь хэлэх хэрэгтэй
Унших болсон шалтгаан: Энд чамд өөрийнхөө талаар жаахан бичих боломж бас гарч ирж байгаа юм.
Таалагдсан дүр: Ямар дүр чамд яг юугаараа таалагдав? Жишээ сайн оруулж өгвөл сайн.
Өнгө аяс: "Энэ ном ямаршуу юм бэ?" гэсэн асуултанд хариулна. Уйтгартай, хөгжилтэй, гутранги, өөдрөг, объектив, субъектив гэх мэт.
Таалагдсан ишлэл: Ойлгомжтой
Сургамж: Энэ номноос яг юуг сурч мэдэв? Цээж нь гялалздаг вампир байдаг юм байна гэх мэт.
Амжилт: Энэ хэсэгт номоо магтана. Ямар амжилт авсан юм бэ? Кино сэдэвлэгдэн гарах гэж байгаа бол рекламыг нь тавьж болно.
Унший:Болж өгвөл энэ номыг уншихыг хүссэн хүмүүст доор нь линк олж өгөх хэрэгтэй. 
За та нар юу гэж бодож байна? Энэ номыг уншсан уу? уншмаар байна уу? Доор comment үлдээгээрэй, Facebook дээр share, энэ blog-ийг follow хийгээрэй.