Sunday, April 15, 2012

Prince номны үнэлгээ (Улс төржилтийн тусгай дугаар)

Хунтайж, УИХ-ын гишүүд, киноны дайсны дүрүүдэд зориулсан гарын авлага
НОМНЫ НЭР: The Prince (Il Principe) буюу Ханхүү
ЗОХИОЛЧ: Nicolo Machiavelli
ТОВЧХОНДОО: Sun Tzu's Art of War + Assassin's Creed: Brotherhood

ЮУ ГАРДАГИЙН? Улс төрч, дипломатч Nicolo Machiavelli Италийн Флоренцыг шинээр захирах болсон Lorenzo di Piero de' Medici гэдэг хунтайжид тал зассандаа эрх мэдлийг хэрхэн олж авах, улсдаа үймээн гаргахгүйгээр эрх мэдлээ хэрхэн хадгалах зэрэг талаар маш нарийн, дэлгэрэнгүй арга зэмүүдийг эмхлэн бичсэн байдаг.
Энэ номны үнэгээг уг нь сонгууль дөхүүлж байгаад бичье гэж бодож байтал сая 4-р сарын 12-13-ны Экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан хэрэг гарч, энэ талаар судалж байтал нэг хүн Твиттер дээр ийм юм бичсэн байна.
Энэ махивилик гэдэг үг миний сонирхлыг их татаж энэ үнэлгээг бичихэд хүргэлээ. Prince номон дээр гарсан аргууд маш башир, бохир учраас хүмүүс тиймэрхүү арга хэрэглэхийг Machiavellian үзэл гэдэг. Дээрх зурган дээр энэ үгийг хэлж байгаа бололтой (эсвэл мах-великий=тарган гэсэн байж магадгүй, жаахан ойлгомжгүй юм) 
Анхаар: Би энд ямар нэгэн намыг дэмжих, буруушаах зорилгогүй зүгээр улс төр судлалын үүднээс бичиж байгаа шүү.

ӨНГӨ АЯС: 
Энэ номны эхэн хэсэгт Махиавелли Флоренцын шинэ ханхүүд "Ёооё, Та лаг шүү. Би ёстой хамаг мэддэг аргаа заая, намайг битгий халаарай" гэсэн янзын юм бичнэ. Тэр нь жаахан эртний албаны үг хэллэгтэй болохоор жоохон нойр хүргэнэ. Тэндээс цаашаа бол нилээн сонирхолтой шүү. Гэхдээ энэ номыг бас шүтээд байх нь ч хаашаа юм. Бүр яг том эрх мэдэлтэй болсон хүнд л хэрэгжүүлбэл зохих байх, жирийн иргэний амьдралд энэ хичээлүүд тохирохгүй байгаа юмаа.

ТААЛАГДСАН ИШЛЭЛ: 
  1. Everyone sees what you appear to be, few experience what you really are.
  2. If an injury has to be done to a man it should be so severe that his vengeance need not be feared.
  3. Never was anything great achieved without danger.
  4. All courses of action are risky, so prudence is not in avoiding danger (it's impossible), but calculating risk and acting decisively. Make mistakes of ambition and not mistakes of sloth. Develop the strength to do bold things, not the strength to suffer.
  5. “History is written by the victors.”
СУРГАМЖ: 
  1. Доороо гүнтэнгүүдтэй ханхүүг ялах амархан -- гүнтэнүүдээс нь хахуульдаж байгаад урвуул. Доороо сайдуудтай ханхүү хэцүү. Сайдууд төр барих эрх мэдлийг тийм ч их хөөцөлдөхгүй, ханхүүдээ үнэнч байна. Харин нэг ханхүүг дарсан байхад сайдууд шууд атганд орно. Харин гүнтэнүүд бүгд өөрсдөө сэнтий рүү дайрч, эзэлсэн улсдаа удаан тогтноход хэцүү байна.
  2. Төрийн гол зорилго иргэдэд үйлчлэх биш, төрийг тогтвортой байлгаж, төрийн түшээдийг удаан байлгах.
  3. Төрийн өндөрлөгт гарах, эрх мэдэлтэй болох юм бол хамгийн түрүүнд сурах хэрэгтэй зүйл бол дайтах. Шууд утгаараа цэрэг гаргахгүй, цус асгаруулахгүй байсан ч хамаагүй, бусдад бууж өгөхөөргүй хүчтэй болоход, дайснаа буулгаж авахад бүх анхаарлаа төвлөрүүл.
  4. Дандаа сайн үйл хийх гэж хичээх хэрэггүй. Хамгийн гол нь сайн үйл хийдэг хүн шиг харагдах л чухал.
  5. Хүмүүст таалагддаг хүн байснаас, хүмүүсийн эмээдэг хүн байсан нь хамаагүй дээр. Гэхдээ хүмүүс айхдаа чамайг үзэн яддаггүй байх хэрэгтэй.

АМЖИЛТ: Энэ номны дуурслын талаар ярилтгүй. Уг нь би Prince-тэй холбоотой сонирхолтой бичлэг үзүүлье гэсэн чинь дуучин Prince гарч ирээд байна.
аан...
Та хэд харин Ides of March гээд улс төрийн ард юу болдог талаарх киноны трэйлэрийг үзнэ үү. Хальт 25 дээр гарч байхад нь үзсэн, төгсгөл нь нилээн юм бодогдуулам юм билээ.


УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж аваарай.

ҮНЭГҮЙ УНШЪЯ: Өө тэгэлгүй яахав. 16-р зуунд бичигдсэн энэ ном зохиогчын эрхгүй болсон тул доорх линкин дээр дарж ҮНЭГҮЙ аваарай.

The Prince on Gutenberg

За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.