Saturday, March 3, 2012

The Curious Incident of the Dog at the Night-time номны үнэлгээ

"Энэ нохойд шөнийн цагаар тохиолдсон сонирхолтой явдлын талаар намайг бич гэлээ. Энэ бол машинтай уралдаж нисдэг нохой буюу Морьтой ч болоосой 3-ийн гол баатар юм."

Номын нэр: Curious Incident of the Dog in the Night-time
Зохиолч: Mark Haddon
Жанр: драма, инээдэм, өсвөр насны зохиол

Юу гардагийн?
 Английн Свиндонд амьдардаг аутизм өвчтэй 15 насны нэг банди багшийнхаа зөвлөснөөр тэмдэглэлийн дэвтэр хөтөлж эхэлнэ. Яагаад гэж үү? Нэг шөнө тэдний хөрш айлынх нь хар пудель мангар том сэрээ зоолгоод үхсэн байна. Хүү энэ хэргийн эзнийг олохоор шийдэж, "мөрдлөг" явуулах явцад уншигч та тэр хүүгийн, Свиндоны иргэдийн амьдрал, аутизм өвчний талаар олон сайхан сонирхолтой зүйлс үзнэ.

Товчхондоо: Big Bang Theory-гийн Sheldon Cooper 15 настайдаа Desperate Housewives дотор цохиж явна л гээд бодчих


Унших болсон шалтгаан:
Энэ ном манай нэг найзад байсан юм. Өөрөө уншчихаад надад санал болгохоор нь уншсан болохоор урьдчилсан судалгаа эд нар хийгээгүй. Гайгүй нимгэн ном байсан тул нэг удаа хөдөө томилолтоор явахдаа авч яваад л дуусгачихсан.


Таалагдсан дүр: 15 настай Christopher Boone бол этгээдийн квадрат (этгээдийн этгээд) хүүхэд. Түүний сул тал нь гэвэл хүний нүүрний хувиралыг ойлгохгүй, худлаа ярьж, онигоо хэлж, танихгүй хүнтэй ойрхон байж, хүмүүстэй харилцаж чадахгүй (бага байхад нь багш нь :-) :-( гэсэн зургийг баяртай гунигтай гэсэн сэтгэл хөдлөлтэй холбож, зурж өгдөг). Тэгсэн мөртлөө дэлхийн бүх улсын нийслэл, 7,057 хүртэлх анхдагч тоонуудыг цээжээр хэлж чаддаг тоондоо аймаар сайн. Даанч түүнийг тусгай сургалттай сургуульд оруулчихсан. (Америкт байсан бол Big Bang Theory-гийн Sheldon Cooper шиг хар багаасаа коллежоо төгсчихгүй юу?)

Өнгө аяс: Өгүүлэгч Christopher номыг яг нарийн детальтай, илүү дутуу хачиргүй бичдэг ч тэр нь уйтгартай санагдахгүйгээр барахгүй үнэн инээдтэй болж өгсөн.

Таалагдсан ишлэл: “Siobhan says that if you raise one eyebrow it can means lots of different things. It can mean 'I want to do sex with you' and it can also mean 'I think what you just said was very stupid.”

“The word "metaphor" means carrying something from one place to another . . . and it is when you describe something by using a word for something that it isn't. This means that the word "metaphor" is a metaphor.
I think it should be called a lie because a pig is not like a day and people people do not have skeletons in their cupboards. And when I try and make a picture of the phrase in my head it just confuses me because imagining and apple in someone's eye doesn't have anything to do with liking someone a lot and it makes you forget what the person was talking about. ” 

Сургамж: Аутизмтай хүүхдүүд гаднаас нь харахад тэнэг ч юм шиг мөртлөө цаанаа бас аймаар ухаантай, нийгмийн харилцааны л доголдолтой. Гэрээсээ гараад явж байхад чинь замаар гурван улаан машин дараалан явж харагдвал өнөөдөр сайн өдөр, дөрөв явбал бас сайн, тав явбал супер сайн өдөр гэж бод. Өө тийм, дөрвөн шар машин дараалан явж харагдвал өнөөдөр муу өдөр гэж бодоод тэр өдөржингөө хэнтэй ч битгий ярь.

Амжилт:
Энэ ном зохиолч Mark Haddon-ы анхных нь бүтээл бөгөөд 2003 онд Whitbread Book of the Year, 2004 онд Commonwealth Writer's Prize шагналыг тус тус хүртсэн байна. Одоогоор энэ номноос сэдэвлэн кино хийж байгаа ч та бүхний нүдийг баясгахаар сонирхогчдын хийсэн бичлэгийг бэлтгэлээ.



Унший:
Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж худалдаж аваарай. Над шиг Киндл дээр уншихыг хүсвэл Kindle edition дээр нь дараарай.





За та нар юу гэж бодож байна? Энэ номыг уншсан уу? уншмаар байна уу? Доор comment үлдээгээрэй, Facebook дээр share, энэ blog-ийг follow хийгээрэй.