Monday, March 26, 2012

Personal MBA номны үнэлгээ (Хувь хүний Бизнесийн удирдлагын магистр)

Сониноос би Бизнесийн удирдлагын магистрт сураад... гэртээ... өнгөрсөн долоо хоногт... Байна уу?
НОМНЫ НЭР:
"Personal MBA: A World-Class Business Education in a Single Volume" буюу "Хувийн БУМ: Дэлхийн зэргийн боловсролыг нэгхэн ботьд"
ЗОХИОЛЧ: Josh Kaufman
ТОВЧХОНДОО: Жинхэнэ MBA - сургалтын төлбөр - 2 жил - диплом + хувь хүний хөгжлийн ном

ЮУ ГАРДАГИЙН?
Бизнесийн удирдлагын үндсэн ойлголтууд (Үнэт зүйл бүтээх, Маркетинг, Борлуулалт, Үнэт зүйл хүртээх, Санхүү), Хүний оюун ухаан (сэтгэлзүй, невробиологийн үүднээс), Өөрийгөө болон бусдыг өндөр бүтээмжтэй ажиллуулах (хувь хүний хөгжил, социологийн өнцгөөс), Ямар нэгэн цогцолбор (систем)-ыг ойлгох, (Галлын хууль, автокатализ г.м.) задлан шинжлэх, сайжруулах

Гэхдээ Ivy League сургуулийн хүүхдүүдтэй танилцуулахгүй л дээ.
Одоо цагт хүн болгон аль ч салбар луу хөрвөх чадвартай гээд MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистр (БУМ) хийдэг болж. Гэхдээ энэ мэргэжлээр сурахын тулд багагүй чармайлт, мөнгө (өр өр өр), цаг зарцуулна. Тэгвэл энэ ном БУМ-ын хэмжээний боловсролыг өөрөө сурах боломж олгоно. Мэдээж энэ ном 2 жил олон орны оюутантай багаар ажиллаж, алдартай професоруудын хичээл сонсохыг гүйцэхгүй байх. Гэхдээ л $18.45 -аар (Киндл дээр $11.99) ийм мэдлэг авна гэдэг бол жинхэнэ наймаа.
Энэ номны зохиолч Проктор Гэмблд захирал хийж байсан ба чөлөөт цагаараа бизнесийн чиглэлийн ном унших хоббитой байж байгаад уншсан бүхнээ багцлаад энэ номыг гаргасан юм байналээ. Тэгээд бас цааш нь унших номны жагсаалт тавиад өгсөн нь гоё болсон байсан.

ӨНГӨ АЯС: Номны бүлэг болгон төгсгөлдөө энэ бүлгийг бусадтай хуваалцахыг хүсвэл энэ линкийг хуваагаарай гээд нэг линк бичсэн байдаг нь жаахан ядаргаатай. Би завгүй үедээ Киндл дээрээ сонсоод явдаг болохоор байс гээд л даблю даблю даблю дот гээд... Үнэнийг хэлэхэд энэ номны эхний хэсэг хамгийн чухал материалтай санагдсан. Сүүл рүүгээ мань эр ярих юм нь дуусчихаад эхнэрийнхээ талаар яриад л байдаг. Гэхдээ ном бичих нүсэр ажил болохоор Жоошыг ойлгох хэрэгтэй байх, тэгээд ч энэ номнооё их зүйл сурч мэднэ.

ТААЛАГДСАН ИШЛЭЛ: Энэ ном уран зохиол шиг сэтгэлд хоногших цөөн ишлэлгүй, бараг догол мөр болгон тэмдэглүүштэй мэдээллийг агуулсан байдаг. Бүгдийг нь дурьдахаар бараг номоо хуулсантай тэнцэх тул би номны бүлэг болгоны эхлэл ишлэлүүдээс сонгоод авсан нь:
  1. Institutions will try to preserve the problem to which they are the solution. -- Clay Shirky, NYU-гийн професор, Here Comes Everybody болон Cognitive Surplus-ын зохиолч
  2. Praemonitus praemunitus (Forewarned is forearmed) -- Ромын зүйр цэцэн үг
  3. Your success depends on you. Your happiness depends on you. You have to steer your own course. You have to shape your own course. You have to educate yourself. You have to do your own thinking. You have to live with your own conscience.....  -- Forbes сэтгүүлийн үүсгэн байгуулагч Б.С.Форбесийн 1917 онд бичсэн "Амжилтын түлхүүр эссений хэсгээс
СУРГАМЖ:
  1. Ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс хувиараа сурч боловсрол эзэмшсэн байдаг. Том, алдартай сургуульд заадаг хичээлээсээ танилын хүрээ нь илүү үнэ цэнэтэй байдаг.
  2. Ямар нэгэн бүтээл, бүтээгдэхүүн сайн болтлоо зогсолтгүй засварт орох хэрэгтэй байдаг. Үргэлж юу болохгүй байна гэдгийг ажиглаж, яаж сайжруулж болох уу гэж бодож байх  хэрэгтэй.
  3. Мань хүний энэ ном нь бас тусдаа вебсайттай. Энэ линкнээс цаашдаа ном уншиж байнаа.
Ер нь энэ номноос зөндөө юм сурсан, сурч ч байгаа. Нэг удаа уншихад бүхнийг сурахгүй болохоор зай заваараа энд тэндээс нь хардаг. Гэхдээ тэр болгоныг энд дурьдах нь илүүц байх. Харин энэ номыг та өөрөө аваад уншаарай гэж зөвлөх байна.

УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж худалдаж аваарай. Над шиг Киндл дээр уншихыг хүсвэл Kindle edition дээр нь дараарай.



АМЖИЛТ: Мэдээж энэ номноос кино сэдэвлэж хийгээгүй байна. Гэхдээ энэ бол Amazon дээр MBA гэсэн хайлтанд хамгийн түрүүнд гарч ирсэн хамгийн өндөр үзүүлэлттэй ном байсан шүү. Танд сонирхуулж зохиолчыг нь нэг харуулъя.



За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.