Showing posts with label mongolia-related / монголтой холбоотой. Show all posts
Showing posts with label mongolia-related / монголтой холбоотой. Show all posts

Monday, September 2, 2013

Dateline Mongolia номны үнэлгээ (Бичсэн газар:Монгол)

ДЭЙТЛАЙН МАНГОЛИЯ гэж үү? "Монголчуудтай болзох... шугам" гэсэн үг шдээ ... Хайр сэтгэл гэсэн тавиур дээр тавьчих...  

НОМНЫ НЭР: Dateline Mongolia (Бичсэн газар: Монгол)
ЗОХИОЛЧ: Michael Kohn.
ТОВЧХОНДОО: Марко Поло-гийн тэмдэглэл  + Модерн Улаанбаатар

УНШИХ БОЛСОН ШАЛТГААН:

Энэ номыг би 90-ээд оны гиперинфляцийн талаар судалгаа хийж байгаад Google Books дээрээс олсон юм. 90-ээд оны тухай мэдээлэл байх шиг байхаар нь зохиолчыг нь олоод (УБ жижигхэн юмаа), номыг нь түр судалгаандаа зориулж унших гэсэн юм гээд гуйж уншив.

Тэгсэн 90-ээд оны инфляцийн талаар нэг их мэдээлэл байхгүй байсан ч гэсэн энэ номноос ерөөсөө салж чаддаггүй, барин тавин уншсаар сая нэг дуусгалаа.

ЮУ ГАРДАГИЙН?

Майкл Кон гэдэг энэ нөхөр МонЦаМэ-гийн харъяа Mongol Messenger сонины эрхлэгчээр 1996-1998 он хүртэл ажиллахдаа Монголд болсон том жижиг янз бүрийн үйл явдлыг сурвалжилж, Монгол хэлээр сайн ярьдаг болж, Увс, Хэнтий, Өмнөговиос Өвөр Монгол руу хүртэл аялж, уулзсан хүмүүс, ярьсан яриа, төрсөн сэтгэгдлээсээ багцлан, төрөл бүрийн өнцгөөс түүвэрлэн бичжээ.

Monday, August 5, 2013

Genghis Khan and Making of Modern World номны үнэлгээ

Хэдхэн жилийн дотор Монгол Улсын рейтингийг дэлхий дахинд 50 дахин өсгөсөн, тэр юу вэ?
НОМНЫ НЭР: Чингис хаан ба Орчин үеийг үүсгэн байгуулалт
ЗОХИОЛЧ: Жэк Уэтэрфорд

ЮУ ГАРДАГИЙН?
Мартсанаас надад Жэк Уэтэрфорд гуайтай зургаа авахуулах ховор тохиол гарч байсан юм байна. Кафе Амстердамд мань хүн номныхоо тухай ирж лекц уншихад тэнд байсан нилээн олон залуучууд босч асуулт асуухдаа "Таны номыг уншсан нь миний Монголд ирэх нэг шалтгаан байсан--" гэж байсан нь гоё санагдаж байсан. Би тэр үед номыг нь уншаагүй ч сэтгэлд их гоё сэтгэгдэлтэй үлдэж билээ. Саяхан энэ номыг авч уншихад урам лав хугарсангүй шүү.
Редактор: Ийм том хүний хажууд чиний царайг харахаар онцгүй болохоор нь блогныхоо логог тавьчихлаа.

Saturday, February 25, 2012

"Цаг төрийн үймээн" номны үнэлгээ (Цагаан сарын тусгай дугаар)

"Цаг агаарын мэдээ... Богдын хүрээнд 1911-1921 онуудад цаг төрийн үймээнтэй.."


Номын нэр: Цаг төрийн үймээн
Зохиолч: Донровын Намдаг
Жанр: түүхэн сэдэв, адал явдал, хайр сэтгэл, инээдэм, харамсал,


Юу гардагийн?: Богд хаант Монгол Улс Манжийн дэглэм, автономит засаг, Гамингийн арми, Барон Унгернд эзлэгдэн байж Ардын хувьсгалд хүрнэ. Энэ үеэр Зүүнхараа пүүсийн гурван жинчин Богдын хүрээгээр дайран Жанчхүү хүрээд Шү СюЖэний армид олзлогдоно. Ардын нам нууцаар байгуулагдаж, Зөвлөлт Оросоос тусламж авахаар үгсэх үед Богдын хүрээнд төрийн үймээнд зовнин сэтгэлийн гутралд орсон Балданцэрэн гүн Сүхбаатар жанжинг сэм дэмжихийн хажуугаар Оюундарь гэгч бүсгүйг хараад сэтгэлтэй болно.