Thursday, August 22, 2013

Millionaire Mind номны үнэлгээ (Саятны сэтгэлгээ)

Сугалаагаар мөнгө хожих, Банк дээрэмдэх сэтгэлгээ гэсэн ном хайж байгаад олсон нь...
НОМНЫ НЭР: Саятны сэтгэлгээ
ЗОХИОЛЧ: Томас Ж. Стэнли

ЮУ ГАРДАГИЙН? 
Томас Стэнли гэдэг хувь хүний хөгжлийн семинар явуулдаг багш (АНУ-д хүний хөгжил, манлайлал, баяжих ухаан зэргээр семинар явуулдаг хүмүүс олон байх юм) Америкийн 1300-аад саятнаас (сард дор хаяж 1 сая ам.долларын ашигтай ажилладаг) судалгаа авчээ.

Стэнли саятнуудаас хэрхэн хөлжсөн, одоо хэрхэн амьдардаг зэрэг талаар нь нилээн дэлгэрэнгүй анкет бөглүүлээд, түүнийхээ үр дүнг янз янзын сонирхолтой болсон явдлуудтай нийлүүлэн бичсэн нь баян болохыг хүсдэг хүмүүст зан "характер", үнэт зүйлийнхээ үүднээс яавал баяжих аргыг заана. (Тэрнээс ийм арга хэрэглээд баяж гэсэн юм байхгүй л дээ)

ӨНГӨ АЯС: 
Би энэ номны Simon & Schuster Audio-гоос гаргасан аудио ном хувилбарыг 2009 онд олсон. Уншиж байгаа хүн нь чадварлаг байсан тул автобус, унаанд дахин дахин их сонсож, ер нь энэ номон дээр би санхүүгийн үзэл баримтлалаа тулгуурласан гэхэд болно. Бүр ёс зүйд ч нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ номны саятнуудын ихэнх нь антрпренёр хүмүүс байсан болоод ч тэр үү, бусдын доор ажилалгүй өөрөө бизнес эрхлэн баяжсан талараа л бичээд байсан.

Мартсанаас манай баячуудаар тэр анкетийг бөглүүлвэл юу гарах бол?!


ТААЛАГДСАН ИШЛЭЛҮҮД:

Ишлэл: What is discipline? To one multimillionaire in Nevada it is all about understanding that "leasing a Mercedes doesn't make you rich. [The target is to] ... keep thinking net worth.

Сургамж: Өндөр цалинтай хүмүүс өнгөц харахад баян юм шиг харагддаг ч зарлага нь орлогоосоо өндөр бол яваандаа хөрөнгөө хуримтлуулж чадалгүй алддаг байна. Ийм хүмүүсийг зохиолч income affluent буюу "орлогын бядтай" гэж нэрлэжээ. (Мартсанаас, affluent гэдэг үгийг олигтой орчуулж чадахгүй байсан юм, Гавъяат Фэйсбүүкчиндээ баярлалаа)

Харин ямар нэгэн байдлаар орлого нь зарлагаасаа тогтмол байж хөрөнгө нь тогтмол өсдөг хүмүүсийг balance sheet affluent буюу "тэнцэлийн дэвтрэндээ бядтай" гэж нэрлээд тайлан тэнцлээрээ л хөрөнгөө тооц гэсэн санааг үзүүлжээ.

Ишлэл: Never lie. Never tell one lie. If you tell one lie, you will have to eventually tell fifteen more to cover up the first lie.

Сургамж: Бизнест, ажилд, нэр төр маш чухал тул хувийн ёс зүйг маш сайн эрхэмлэхийг энэ номонд янз янзаар заасан байдаг. Дээрх ишлэлийг хэлсэн Жон гэдэг саятан үйлчлүүлэгчиддээ санхүүгийн баримтаа маш хариуцлагатай баримтжуулан үзүүлж, үнэнч шудрагаар ажиллаж байгаа батладаг болохоор тэд нар нь түүнд байнга найдаж, тогтмол үйлчлүүлдэг гэдэг.

Ишлэл: Many of the intellectually gifted never feel the need to exert themselves at [leadership and people] ... skills. It is indeed ironic that the gift of high intellect can be an occupational handicap.

Сургамж: 10 жилдээ дундаж сурлагатай байсан хүүхдүүд амьдралд гараад маш шаргуу ажиллах хэрэгтэй ойлгодог. Мөн тэд хүмүүстэй нийтэч байж, тэднээс илүү шаргуу ажиллаж, бусдад анхаарал тавьж ажиллаж байж, манлайлах, илүү ашиг олох боломж олдогийг ойлгоно. Харин онц сурдаг, гоц ухаантай хүүхдүүд амьдралд ер нь баян ч юмуу, дарга болж чаддаггүй. Яагаад гэвэл тэд их бага хэмжээгээр биеэ тоож эхэлдэг гэнэ. Энэ их аймаар мөртлөө үнэн санагдсан. Ер нь хэн хамгийн шаргуу хичээсэн нь л тэр чинээгээрээ шагнагдах юм даа.

Ишлэл: If you lack self-confidence, you'll find it difficult to become successful, because it's extremely hard to be motivated if you don't believe in yourself.

СургамжЭцэг эхчүүд хүүхдээ "Сургуульдаа сайн сурахгүй бол чи лааз өшиглөсөн амьтан болно" гэх маягийн айлгасан зүйл хэлдэг нь хүүхдийг сайн сургах гэсэн санаа боловч дүн амьдралд чухал гэсэн ойлголт төрүүлж, өөртөө итгэх итгэлийг нь муутгадаг. Хэрэв хүн ямар нэгэн юм хийж чадна гэдэгтээ итгэхгүй бол амжилтанд хүрэх урам зориг, эрч хүчгүй болдог гэсэн байна. Дээрээс нь хувиараа бизнес эрхлэх, шинэ ажлын санал хүлээж авах, бизнест хөрөнгө оруулах гэх мэт санхүүгийн өндөр ашигтай зүйлүүд ихэнхдээ өндөр эрсдэл дагуулдаг. Энэ эрсдлийн үеэр ухрахгүй явахын тулд хүмүүст өөртөө итгэх итгэл шаардагддаг байна.


Ишлэл: Vocation Vocation Vocation

Сургамж: Энэ бол саятнуудын мэргэжлийн талаарх бүлгийн гарчиг юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд Location, location, location! буюу байрлал хамгийн чухал гэж үздэг шиг хувь хүний санхүүгийн амжилтанд мэргэжил маш чухал үүрэгтэй аж. Энэ бүлэг дотор мэргэжлээ хэрхэн сонгох талаар олон талаас нь үзүүлсэн байдаг. Зарим нь анхнаасаа нэг мэргэжлээ сонгож, урт хугацаанд тууштай мэргэшин, салбартаа ганцхан нь (эрүүний мэс засалч г.м.) болж байхад, зарим нь зүсэн зүйлийн ажил хийж байгаад зөв мэргэжлээ аяндаа олно. Жишээ нь: Кинко'с гэдэг бичиг хэргийн дэлгүүрт ажилладаг хүн том хотын хуульч болж таарч, 18 дугуйтай америк ачааны машины сэлбэг зардаг хүн саятан болж байх. Эндээс харахад мэргэжил / бизнесээ өрсөлдөөн багатай салбар, нич (niche) бүлэгт зориулан сонгох чухал юм байна. Харин манайхан "Дорж муу туучий ... бизнес хийгээд баллаж байна. Тэрийг нь хийвэл заалттай ... ашигтай." гэж ярьдаг. Малаар ч бодсон нэг хэсэг хонины хангалттай бэлчээр лүү сүргээрээ ирж алалцвал нэг хонинд ноогдох өвс шууд багасна. Тиймээс бусдын сайн мэддэггүй "бэлчээр хайх" л чухал юм.

Ишлэл: ... those with millionaire mind-set are not trendy when it comes to selecting homes and neighborhoods... most of the [millionnaires] had either small outstanding balances on their mortgages or no mortgages at all.

Сургамж: Монголд 8%-ийн хүүтэй моргэжийн том хөтөлбөр явагдаж байгаа учраас энэ ишлэлийг орууллаа. Саятны сэтгэлгээтэй хүмүүс моодонд орж байгаа ч юмуу, лаг гэж харагддаг газар байр их мөнгөөр моргэж авдаггүй гэнэ (Зайсан, Вива Сити хоёроос авахуулаад). Дээрээс нь моргэжээ аль болох багаар авдаг гэнэ. Мэдээж энэ судалгааныхан саятнууд, АНУ, Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл өөр тул энэ ойлгомжтой, гэхдээ л аливаа зүйлийг зээлж авахаасаа илүү мөнгөө төлж авч сурах хэрэгтэй гэж ярьдаг. Одоо авч, дараа төлье биш одоо төлж, дараа авъя гээ.

За энэ хэд бол энэ номны маш цөөхөн гол санаа. Цаана нь зөндөө байгаа шүү. Энэ номыг уншмаар / сонсмоор байна уу? Тэгвэл...

УНШЪЯ: Энэ ном аудиобүүк хэлбэрээр Youtube дээр үнэгүй байгаа юм байна.


Мөн энэ номыг хэрэв текст хэлбэрээр уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж аваарай.

The Millionaire Mind (Millionaire Set)

За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр ямар номны үнэлгээ бичүүлмээр байна вэ? Доор comment үлдээгээрэй, Facebook дээр share, энэ blog-ийг follow хийгээрэй.