| Судалгаагаар MGLBOOKCLUB.COM-д 5,000 уншигч долоо хоног бүр ханддаг нь тогтоогджээ. |
НОМНЫ НЭР: How to Lie with Statistics (Яаж статистик ашиглан худлаа хэлэх вэ?)
ЗОХИОЛЧ: Darrel Huff (Дэррэл Хафф)
ТОВЧХОНДОО: "Ханхүү" ном (гэхдээ Маххиавелли математикийн багш байсан бол)
ЮУ ГАРДАГИЙН?
Дэррэл Хафф гэдэг зохиолч, статистикийн багш хүн статистикийн бүх төрлөөс гарч болох алдааг үзүүлж, реклам, сонин, сэтгүүл, телевиз, улс төрчдийн яриа, мэтгэлцээний аргумент гэх мэт хүмүүсийг ятгах гэсэн зорилготой мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, санаандгүй болон (ихэнхдээ) санаатай гаргадаг худлаа бурсан зүйлүүдийг жишээ мишээтэй нь нэвт шувт, нилээн хөгжилтэйгөөр тайлбарлана.
Inc.com дээр энэ номыг Антрпренёр болгон унших хэрэгтэй нүд нээх 10 номын жагсаалтанд оруулсан байсан. Тэнд бичсэнээр бол энэ номыг уншаад хүмүүс "судалгаагаар" гэдэг үгийг уншаад автоматаар итгэхээ болихоос (бид дандаа л тэгдэг шдээ) гадна хувийн ажилдаа статистик ашиглан хүмүүсийг ятгахад хэрэглэж болох юм (мухахахаха). Статистикийн салбарт ажилладаг миний хувьд энэ ном их сонирхолтой санагдсан (мухахахаха), гэхдээ энэ ном 1954 онд гарсан болохоор одооны манайхны статистикийн арга арай гайгүй болсон юм шиг байна.
| .... үгүй ч юм уу. |


