Saturday, February 25, 2012

"Цаг төрийн үймээн" номны үнэлгээ (Цагаан сарын тусгай дугаар)

"Цаг агаарын мэдээ... Богдын хүрээнд 1911-1921 онуудад цаг төрийн үймээнтэй.."


Номын нэр: Цаг төрийн үймээн
Зохиолч: Донровын Намдаг
Жанр: түүхэн сэдэв, адал явдал, хайр сэтгэл, инээдэм, харамсал,


Юу гардагийн?: Богд хаант Монгол Улс Манжийн дэглэм, автономит засаг, Гамингийн арми, Барон Унгернд эзлэгдэн байж Ардын хувьсгалд хүрнэ. Энэ үеэр Зүүнхараа пүүсийн гурван жинчин Богдын хүрээгээр дайран Жанчхүү хүрээд Шү СюЖэний армид олзлогдоно. Ардын нам нууцаар байгуулагдаж, Зөвлөлт Оросоос тусламж авахаар үгсэх үед Богдын хүрээнд төрийн үймээнд зовнин сэтгэлийн гутралд орсон Балданцэрэн гүн Сүхбаатар жанжинг сэм дэмжихийн хажуугаар Оюундарь гэгч бүсгүйг хараад сэтгэлтэй болно.


Унших болсон шалтгаан:
10-р ангиа төгсөөд хөдөө амарч байлаа. Хотын хүүхэд болохоор өглөө орой хоол амандаа цутгуулаад үеийн хүүхдүүдтэй тоглоод л их сайхан байж билээ. Тэр үед л тэднийд Цаг төрийн үймээн байсныг уншсан юм. Энд оруулах болсон шалтгаан нь нэгт хүмүүс намайг Монгол гадаад эрлийз хэлээр холин бичдэг гэсний дагуу гэмээ цайруулахын тулд, хоёрт энэ номын тал үйл явдал Цагаан сарын үеэр болдог тул сонголоо. Ер нь энэ ном миний уншиж байсан Монгол номнуудын хамгийн гоё нь. (Д.Намдаг гуайн өөр нэг гоё өгүүллэг)

Таалагдсан дүр: Төрийн байгууллагат ажилладаг ямар ч Монгол эрэгтэй хүнд Балданцэрэн гүнгийн дүр их ойр санагдана. Найз Нямжав бээс нь өндөр цалинтай Гамингийн талд ажил санал болгоход (сарын 35 янчаан) Балданцэрэн хэдий мөнгө хэрэгтэй байсан ч татгалзах нь төрийн байгууллагын ажилтаны үүрдийн шаналанг харуулах шиг. Мөн суварганы хажууд үхлүүт хэвтэх хүнийг шавиараа авруулж, тэнхрүүлэх нь энэрэнгүй. Мөн Данзан зохиолын эхэнд нас залуу ч худалдаа тээвэрт суралцан хүний нутгийг зорьж, хэл усыг нь сурч хувь тохиолоор Хятад айлд ч амьдарч үзэх нь хувиараа ажил эрхлэгч болон гадаададад амьдрах Монгол залуучуудын төлөөлөл шиг. Данзан Анх Жанчхүүд ирээд янхигар худалдаачин Хятадуудын хажууд бардам байсан ч сүүлд Хятад хэл сурч, Пүү жин гэгч оргодол цэрэгтэй хамт явахад дайн тулааны туршлагагүйдээ мэгдэн, бүлтэгнэх нь манайхан ер нь хачир дээрээ том амтай ч сурч мэдэх зүйл их байна даа гэж Д.Намдаг гуай хэлэх шиг. Мөн Данзан Хятад айлд ирж ажил амьдралыг нь үзэж байгаа нь бас их сонин. (нэг удаа архи өгөхөд нь агсан тавьдаг нь инээдтэй)

Өнгө аяс: Номонд хэд хэдэн цаад санаа байдаг. Монгол жинчид анх удаагаа чийчаан, гурван дугуйт мотоцикл, галт тэрэг хараад айхыг бодоход 1910-аад онд манай улс дэлхий ертөнцийн хөгжлөөс тасархай бас хэцүү ч байж дээ хэмээн бодогдоно. Мөн Хятад, Оросод сайнтай, муутай хүмүүс янз янз байдгийг үзүүлсэн нь нүд нээмээр. Ер нь гэхдээ жаахан коммунизмын үед таналтанд нилээд орсон боловуу гэмээр.

Таалагдсан ишлэл: ....
“Хүрээнд гамин хvн амьтныг тонон дээрэмдэх нь жигтэйхэн” гэсэн их шуугиан зvг болгон тархан, хєдєєгийн хvмүүс хүрээ орж ирэх нь цєєрсєн учир мал мах ховордсоныг хэлэх үү? Хаана л бол хаана ууцны эрэл, үүнээс цааш таваг хийх нарийн боов, чихэр, жимс, ах зах хvмүүсийг зочлох архи дарс. Ер хэрэг болгоныг хуруу даран тоолох тутам доороос нэмэгдэн гарч ирэхийг яана. Хєдєєгийн малчид “Хүрээ хvмүүс онгиргон, цагаан сар болоход єдий тєдий єр шир хийж орхиод єнгєрмєгц нь гэрээ худалдан тєлдєг юм билээ” ч гэх шиг. “Нэг айл бурхандаа тавьсан идээнийхээ дор хунзтай цай тавьсныг нь аль ирсэн зочид архинд согтон агсан тавьж хунзыг єшиглєхєд дороос нь туйпуунууд vсрэн гарсан гэнэ билээ” гэхчлэнгээр шоолон хэлэлцэх нь үнэнтэй ч байж  мэднэ. Юу ч атугай цагаан сарын мєр дээрээс цєєнгvй гэр бvлд уур бухимдал, хэрүүл хямралдаан, уйлаан унжаан гарна. Харин хүүхэд багачууд амтат сайныг ханатлаа идэх, айл гэрүүдээр хэсэж бэлэг сэлтийг авна гэж баярлахдаа єглєє бүр хоног тоолон хүлээнэ. (Утас Хатгалт, 23 дугаар бүлэг)


Сургамж: 1915 оны Хиагтын гэрээнээс авахуулаад 1921 оны Ардын хувьсгал хүртэлх үеийн Богдын хүрээнд амьдарч үзье гэвэл цаг хугацааны машин баригдахыг хүлээж байхаар энэ номыг л унших хэрэгтэй. Ганц халх Монгол ч гэлгүй Цахар, Хятад, Орос, Америк хүмүүс яаж амьдарч байсан нь харагдана. Мөн "Уухай, одоо яана аж даа! Үгүй ер яах билээ! Ээ Дэчингалабын шүтээн минь!" гэх мэтээр Ардын хувьсгалын үеийн Богдын хүрээнийхэн шиг ярьдаг болоход амархан. Хүний нутагт дайсанд олзлогдвол аль болох хэлийг нь хурдан сурч, амьд үлдэхээ л бодох хэрэгтэй. Өөрийн нутагт дайсанд байцаагдвал хэлийг нь мэддэгч огоорон, хөмхий зуун суух хэрэгтэй гэх мэт олон сургамж байгаа буй заа.

Амжилт: Харамсалтай нь энэ номоор кино одоохондоо хийгдээгүй байна. (манайхаан, яасан бэ?) Гэхдээ 1984 онд Д.Намдаг асан Цаг Төрийн Үймээн романаараа Төрийн шагнал хүртэж байсан билээ.


Унший: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх зурган дээр дарж худалдаж аваарай. Гоё гоё ном электрон хэлбэрээр гаргаж зарж байгаа GoGo Ном-ынхондоо баярлалаа.













За та нар юу гэж бодож байна? Энэ номыг уншсан уу? уншмаар байна уу? Доор comment үлдээгээрэй, Facebook дээр share, энэ blog-ийг follow хийгээрэй.