"Ерөнхийлөгчөө боолчлолыг арилгач...... өө уучлаарай, би жаахан байж байгаад орж ирэх үү?"
Номын нэр: Abraham Lincoln Vampire Hunter
Зохиолч: Seth Grahame-Smith
Жанр: түүхэн сэдэв, фантази, инээдэм, аймшиг, адал явдал
Юу гардагийн?: Нэгэн номын дэлгүүрийн эзэнд байнгын үйлчлүүлэгч нь учир битүүлэг хайрцагтай зүйлс авчирч өгнө. Задлаад үзэхэд АНУ-ын 16 дугаар ерөнхийлөгчийн бага наснаасаа хөтөлж байсан нууц тэмдэглэлийн дэвтэр, гар бичмэлүүд очно. Тэндээс Abraham Lincoln хэрхэн хар багаасаа вампируудад хайртай хүмүүсээ алдаж, тэднээс өшөөгөө авсаар цус сорогчдын "эрлэг" болон гарч ирж, АНУ-ын төрийн тэргүүний албыг хашиж байсан талаар нь өгүүлнэ.
Унших болсон шалтгаан: Их сургуульд байхдаа уран зохиолын анги дээр The Scarlet Letter-ийг унших гэж бөөн юм болж байсан шүү. Жаахан яваад л нэг мэдэхэд унтчихна. ҮНЭН уйтгартай. Тэр нэг хүүхэн нь тэгээд яах гээд ч зовоод байгаа юм, бүү мэд.
Харин над шиг вампир, роботтой кино үзэж өссөн залуу үедээ таалагдуулах гэж сонгодог зохиолыг сонирхолтой болгосон номнуудын хөдөлгөөн Amazon дээр гарч иржээ. Pride and Prejudice and Zombies, Sense and Sensibilities and Sea Monsters, Jane Slayre, Alice in Zombieland, Android Karenina гэх мэт зохиолууд нь literary mashup (монголоор уран зохиолын бантан?) жанрынх юм байна. Тэгээд л уншсан даа. (ALVH-аас гадна Queen Victoria Demon Hunter нь таалагдаад байгаа юм, тэгж байгаад уншиж сэтгэгдлээ бичнээ.)
Энэ номны нэр нь л шууд сонин санагдсан. "Чингис хаан цус сорогчдыг агнан дэлхийн талыг чөлөөлсөн нь" гэсэн сэдэвтэй ном бид нарт ямар санагдахав? Америк хүнд энэ ном тийм л сонирхолтой санагдсан байгаа.(Нээрээ тийм ном байвал унших уу хүмүүсээ?)
Таалагдсан дүр: Линкольн. Дандаа л хөгшин царайтайгаар төсөөлж байсан чинь энэ номонд аймгийн заан шиг том биетэй, бяр чадлаараа гайхагдсан залуу гарч ирэхээр нь ангайсан. Ялангуяа Clary's Grove boys гэдэг бүлэглэлийнхнийг Ким Ду Хан шиг хашрааж өгдөг нь инээдтэй.
Өнгө аяс: Зохиолч Линколны тэмдэглэлийн дэвтрээс дүгнэлт бичих, иш татах зэргээр бичсэн болохоор эхлээд Линколны амьдралын талаарх баримтат кино шиг объектив өгүүлэлтэй байна. Тэгээд сүүлдээ А.Линкольны уур хилэн, айдас, эргэлзээ (мөн соёо, сүх) ороод ирэхээр жинхэнэ триллер маягтай.
Таалагдсан ишлэл: My men have suffered greatly (from boredom), much blood has been shed (by mosquitoes), and I have swung my ax mightily (chopping firewood). Surely we have earned our place in the annals of history—for never has there been so little war in a war.
Сургамж:
- Заримдаа зөн совиндоо итгэлгүй, нарийн боловсруулсан шийдвэр гаргаж байх хэрэгтэй. Бас ерөнхийлөгчийн нэр дэвшигчдийн ард янз янзын нууц ноёнтнууд байдаг.
- Abraham Lincoln Vampire Hunter номыг уншихад А.Линколны амьдралын талаар бүдэг бадаг мэддэг байх хэрэгтэй. Хэтэрхий их мэддэг бол зохиол үнэмшилгүй санагдана, хэтэрхий бага мэддэг бол зарим үйл явдлыг нь ойлгохгүй байх.
Амжилт: ALVH-ыг Timur Bekmambetov кино болгон найруулж байгаа. Кино нь нэг их гоё юм шиг харагдахгүй байна, ямар ч л байсан ном нь бол үнэн янзтай.
Унший:
Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж худалдаж аваарай. Над шиг Киндл дээр уншихыг хүсвэл Kindle edition дээр нь дараарай.
За та нар юу гэж бодож байна? Энэ номыг уншсан уу? уншмаар байна уу? Доор comment үлдээгээрэй, Facebook дээр share, энэ blog-ийг follow хийгээрэй.