Хэн энэ блогийг хөтлөөд байна аа?
Сайн уу, Намайг Нацо гэдэг ...
Танайх клуб юмуу, юу юм бэ?
Нэр нь номны клуб-тэй л болохоос одоогийн байдлаар нэг хүний бичсэн номны үнэлгээний блог л байна даа.
Тэгээд яагаад MGLBOOKCLUB гэдэг нэртэй юм бэ?
Ийм нэртэй болсон түүх нь: Facebook дээр байдаг Monbookclub (монголын номын хорхойтнуудын групп) гэж байдаг юм. Би тэнд нь ороод гоё гоё ном уншиж байгаа үед нь дагаж унших гэсэн боловч 1-т цаг зав, 2-т унших номын сэдэв сайн нийлэхгүй байсан болохоор уулзалтанд нь очиж байгаагүй билээ.
Тэгээд онлайнаар тэдний группын админтай холбогдоод биеээр уулзаж байхаар блогоор номны үнэлгээ бичдэг болвол яасиймбэ гэлээ. Админ нь ирж уулзаад гишүүддээ наад санаагаа танилцуул гэлээ. Би бүр сэтгэл догдлоод байсан хэдэн төгрөгөөрөө mglbookclub.com гэсэн домэйн нэрийг авч (monbookclub.com нь хүнтэй байсан), лаг том лого зуруулав. (Ёстой мол...)
Гэсэн хэдий ч бас л цаг зав таарахгүй дээрээс нь гишүүд нь зөвшөөрөхгүй бол яана аа гэсээр байгаад нэг ч удаа тэдэнтэй уулзаж байгаагүй юмаа. Ер нь жаахан зожиг хүн гэдгээ мэдэрлээ. Тэгсэн мөртлөө номныхоо үнэлгээг бичээд л байдаг. Тэгээд л хаа нэг газар очиж хүмүүстэй уулзахаас илүү зүгээр өөрийнхөө сэтгэгдлийг бичих санаа төрж ийм блог үүсгэсэн билээ.
Тэгээд нэрээ солихгүй юм уу?
Юу гэж дээ. Ийм нэрэндээ зориулаад аймаар гоё зураг зуруулсан байгаа биз дээ? Тэгээд ч энэ нэртэйгээ зөндөө явчихлаа даа.
Тэгээд яг ямар учиртай юм бэ? Ерөөсөө ойлгосонгүй.
Нэг. Хүний. Блог. Би ганцаараа л ном уншаад, байн байн үнэлгээг нь бичээд байдаг юм. Таалагдвал тэр номыг нь олж уншаарай. Би ер нь хүмүүсийг бага зурагт үзэж, их ном уншаасай гэж хүсдэг. Учир нь
Гишүүн байхгүй юм уу?
Яг тийм мандат өгдөг гишүүнчлэл байхгүй ээ. Гэхдээ энэ номны үнэлгээнүүд таалагдвал манай RSS Feed -ээс захиалж, Follower болоод, Twitter, Facebook дээр дагаад comment үлдээгээд харилцаж болно шдээ. Идэвхитэй гишүүд маань мөн өөрсдөө ч номны үнэлгээ бичиж болно.
Би номны үнэлгээ бичиж болох уу?
Болно, болно. Ер нь энэ блог "Клуб" нэртэй ч одоо хүртэл ганцаараа л номны үнэлгээ бичээд байна. Би ер нь хүмүүсийг ном их уншаасай гэсэн үүднээс үнэлгээгээ аль болох уншихад амар, товчхон байх форматаар бичдэг. Ийшээ ороод энэ форматаар бичнэ дээ.