Энэ зохиолыг ойлгохын тулд тархи чинь 30 суниаж, 60 гэдэсний таталт хийж чаддаг байх хэрэгтэй. |
ЗОХИОЛЧ: Ted Chiang
ТОВЧХОНДОО: Гадаад хэл судлал + (Facebook Timeline х Угаалгын машин)
ЮУ ГАРДАГИЙН?
Харийн сансрын хөлгүүд манай агаар мандалд орж ирж дэлхийд энд тэнд шилэн хана гарч ирнэ. Тэнд хүн ойртоход харь гарагийн далайн мөгөөрс шиг амьтад хариуд нь харагдаж өөдөөс нь хараад суучихна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас эдгээр "хептаподууд"-тай холбоо барьж үзэх гээд хэл судлаач Др. Лүийз Банкс, физикч Гэри Робертс хоёрыг харийнхантай ойлголцох ажилд томилно. Лүийз энэ ажлынхаа хажуугаар охиныхоо талаар дурсана.
Энэ туужыг уншиж ойлгох, төсөөлөн бодоход хэцүү. Хэл судлал сонирхдог, энэ чиглэлээр сурч байсан хүмүүст илүү ойлгомжтой санагдана. "Ногоон модон дээр улаан шувуу жиргэж сууна." Энэ өгүүлбэрийг бичихэд 3 секунд, уншихад 2 секунд боллоо. Хүн төрөлхтөн аливаа санааг илэрхийлэхдээ хөндлөөшөө (эсвэл босоо) сунасан урт бичгээр яг ярьж байгаа шигээ бичдэг.
Анхаар, утга ярилт (spoilers): Харин энэ далайн мөгөөрс шиг амьтдын ам бөгс нь нэг тул ярих гэж зүгээр унгас алдалт шиг юм болно. Тийм учраас тэдний бичгэн хэл нь "Пллл пллл пллл" гэхийн оронд зурагт дүрс байна. Мөн тэд их биеэ тойрсон олон нүдтэй тул эргэн тойрон 360 градусыг нэгэн зэрэг харж чадна. Тэгэхээр тэдэнд урагшаа хойшоо гэсэн зүг байхгүй, бичиг нь шулуун биш семантик утга илэрхийлсэн дүрс байна. Энэ нь "мод", "шувуу" гэсэн үг хоорондоо уусч, "ногоон", "суух", "жиргэх" гэдэг үгүүд хэдэн зураас нэмэгдэх гэх мэт. Ер нь хептаподууд нэг өгүүлбэрийг бичих гэж абстракт уран зураг шиг юм хийнэ.
Сапир-Ворфын онолоор бол хүний ой тойнд байдаг үгсийн сан нь тэр хүний бодлыг ажиллуулах хэрэгсэл болдог. (Алах гэдэг үгийг мэддэггүй хүн энэ талаар бодохгүй г.м.) Харин Хептаподууд аливаа санааг илэрхийлэхдээ бүгдийг нь нэг дор хардаг болохоор тэдний хэлийг сурах явцад Лүийз үгээр биш зургаар боддог болж, өнгөрсөн ирээдүйгээ нэг дор хардаг болно. (Др.Манхаттан шиг)
ТААЛАГДСАН ДҮР: Лүийз Банкс бол их сургуулийн хэл судлалын багш эмэгтэй. Тэр хүн төрөлхтөн харийнхантай анх удаа холбоо тогтооход тэдний хэлийг ойлголцох ажилд онцгой шийдэл гаргаж, цаашид түүхэнд тэмдэглэгдэх хүн болно. Мөн тэр охиндоо ч гэсэн хүлээцтэй сайн ээж байна.
ӨНГӨ АЯС: Зохиолд хоёр хүүрнэл салаавчлан явах ба нэг нь анх удаагаа харь гарагийнхантай холбоо тогтоож, тэдний хэлийг ойлгох оролдлогын талаар, нөгөө нь Лүйз охиндоо бичсэн захидал шиг байна. (Гэхдээ бичиг нь нэг л сэжигтэй, та бүхэн өөрсдөө уншвал номны төгсгөлд их гоё юм хүлээж байгаа.)
ТААЛАГДСАН ИШЛЭЛ:
- “There are other examples, but you get the idea. It's essentially a grammar in two dimensions.” He began pacing thoughtfully. “Is there anything like this in human writing systems?” “Mathematical equations, notations for music and dance. But those are all very specialized; we couldn't record this conversation using them. But I suspect, if we knew it well enough, we could record this conversation in the heptapod writing system. I think it's a full-fledged, general-purpose graphical language.”
- When a Heptapod B sentence grew fairly sizable, its visual impact was remarkable. If I wasn't trying to decipher it, the writing looked like fanciful praying mantis drawn in a cursive style, all clinging to each other to form an Escheresque lattice, each slightly different in its stance. And the biggest sentences had an effect similar to that of psychedelic posters: sometimes eye-watering, sometimes hypnotic.
- The idea of thinking in a linguistic yet non-phonological mode always intrigued me. I had a friend born of deaf parents;he grew up using American Sign Language, and he told me that he often thought in ASL instead of English. I used to wonder what it was like to have one's thoughts be manually coded, to reason using an inner pair of hands instead of an inner voice.
МЭДҮҮШТЭЙ ЗҮЙЛС:
- Сүүлийн үед дэлхийтэй адилхан гарагууд зөндөө олдож байгаатай холбогдуулан харь гарагийнхантай холбоо тогтоох, тэдний хэлийг сурах гэдэг асуудал гарч ирнэ. Удалгүй "18-25 насны, Клингон, Вүүкий хэлтэй, тогтвор суурьшилтай ажиллах эмэгтэйг Пллл пллл-ын уурхайд орчуулагчаар ажилд авна." гэсэн зар олширох нь байна.
- Харийнхантай хэл ойлголцож байгаа бол эхлээд өөр лүүгээ заагаад "Хүн" гэж хэлээд тэд нар луу заагаад нүдээ том болго. Дараа нь тэдний ард байгаа зүйл рүү заагаад "сандал" гэж хэлээд тэднийг цаашаа харахад нь (ардаа нүдгүй бол) хам хумгүй зугтаарай.
УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорхи линкин дээр дарж ҮНЭГҮЙ уншаарай
Story of Your Life
За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг Facebook, Twitter дээр дагаарай.