"Хэрвээ энэ номонд болдог үйл явдал жинхэнээсээ тохиолдсон бол Дэлхийн 2-р дайн хажууд нь юу ч биш ..." |
ЗОХИОЛЧ: Max Brooks (Алдарт Mel Brooks-ийн хүү)
ТОВЧХОНДОО: (Дэlхийн 2-р дайн - Гитлер + Дэлхийн бусад тивүүд) * Зомбитой кинонууд
ЮУ ГАРДАГИЙН?
Дэлхийн хүн ам зомбины тахлаар устахаа шахаад 10 жил өнгөрч байна. НҮБ-ээс томилогдсон ажилтан дэлхийн газар бүрээр явж "дайны" дараах нөхцөл байдлын талаар тайлан гаргана. Энэ ном бол ярилцлага өгсөн янз янзын хүмүүс тархалт анх яаж гарсанаас авахуулаад өөрсдөө яаж амьд үлдсэн талаараа ярьж байгаа түүхүүдийн түүвэр юм. Зомбины халдвар гарах үед засгийн газрууд юу ч хийж чадахгүй, үймээн самуун дэгдэж, улс үндэстнүүд будаа болно. Эцэст нь дэлхийн геополитикийн талбарт том өөрчлөлтөнд орсон байна: Орос Ватиканы араас орж, Хятадад ардчилал ирж, Номхон Далайн Нэгдсэн Улс гэж байгуулагдах г.м. (Хойд, Өмнөд Солонгос яаж өөрчлөгдсөн бол?)
2012 оны 3 сарын 18 бол Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 91 жилийн ойн баяр болохоор дайны сэдэвтэй ном үнэлэж байна. World War Z яг одоо дэлхийн бүх улсад иргэний дайн үүсвэл юу болох бол гэдэг сэдвээр нилээн судалгаа хийсний эцэст бичсэн бөгөөд хүн болгоны ярианы ард тухайн улсынх нь хувь заяа, тэр хүний мэргэжил, амьдралын философи зэрэг олон мэдээлэл оруулжээ.
ТААЛАГДСАН ДҮР: Энэ номонд маш олон газрын хүмүүс гардаг болохоор олон дүрээс сонгож болно. Миний сонголтоор нэгт Израйлийн тагнуул өвгөн анх Хятадад үнэндээ зомбины халдвар гараад байгааг илрүүлдэг. хоёрт Японы нэг компьютерээс салдаггүй нэг хакер банди байдаг. Түүний бодит амьдралаас салсан байж байгаад буцаж нийлэхдээ үнэн сульдаатай болсноо мэдэрсэн нь инээдтэй ч мань мэт шиг компьютерээс салдаггүй хүнд ийм зүйл л тохиолдоно доо гэж бодохоор бас аймаар.
ӨНГӨ АЯС: Ер нь нэг дэлхийг тойроод баахан хүмүүстэй уулзаад ирсэн юм шиг болно. Гэхдээ зүгээр ч нэг дэлхий биш, зомбины тахлаар сүйрцэн дэлхий, хүмүүс зүгээр ч уулзахгүй амьдралынхаа хамгийн нандин зүйлүүдээ яриад чиний хажууд уйлж муйлцан юм шиг...
ТААЛАГДСАН ИШЛЭЛ:
- "It goes by many names: "The Crisis," "The Dark Years," "The Walking Plague," as well as newer and more hip titles such as "World War Z" or "Z War One." I personally dislike this last moniker as it implies an inevitable "Z War Two." For me, it will always be "The Zombie War," and while many may protest the scientific accuracy of the word zombie, they will be hard-pressed to discover a more globally accepted term for the creatures that almost caused our extinction. Zombie remains a devastating word, unrivaled in it its power to conjure up so many memories or emotions, and it is these memories and emotions that are the subject of this book."
- “Looking back, I still can't believe how unprofessional the news media was. So much spin, so few hard facts. All those digestible sound bites from an army of 'experts' all contradicting one another, all trying to seem more 'shocking' and 'in-depth' than the last one. It was all so confusing, nobody seemed to know what to do.”
- Олон улсад цацагдаж байгаа зарим мэдээллийг сайн эх сурвалжтай нь нягталж байхгүй бол хүмүүсийн айдсаар бизнес хийх ч юмуу зомбины халдвар галзуугийн өвчин гэж дарж байх магадлалтай.
- Зомбины дайралт болбол Говь-Алтай руу явах хэрэгтэй. Өмнөговь, Дорноговь эд нар ч өнгөрсөөн.
АМЖИЛТ: Max Brooks энэ номыг бичих гэж маш их чармайлт гаргасан нь энэ номыг бестселлер болгосон ба Brad Pitt энэ зохиолын эрхийг худалдаж аваад кино болгож байгаа юм байна. Харамсалтай нь энэ киноны трэйлэр нь гараагүй байна. Гэхдээ энэ зураг авалтынх нь үеэр хийсэн бичлэг байна. Зомбинд тоглоход хүртэл их авъяас шаардаж байгааз? Abraham Lincoln:Vampire Hunter номны үнэлгээнд харин трэйлэр байгаа шүү. НЭМЭЛТ: Энэ киноны трэйлэр гарчээ. Доор тавьлаа.
УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж худалдаж аваарай. Над шиг Киндл дээр уншихыг хүсвэл Kindle edition дээр нь дараарай.