Sunday, March 11, 2012

Anne Frank: The Diary of a Young Girl номны үнэлгээ (Мартын 8-ын тусгай дугаар)

"1944 оны 5 сарын 16. Би Англи, Франц, Герман, Голланд хэлээ давтаж,
дэлхийн 2-р дайны талаарх түүхэнд мөнхрөх тэмдэглэл бичиж суугаа энгийн л нэг охин билээ." 

НОМНЫ НЭР: Anne Frank: Diary of a Young Girl
ЗОХИОЛЧ: Anne Frank
ЖАНР: өөрийн амьдралын түүх, драма, инээдэм, эмгэнэл

Юу гардагийн?
Anne Frank хэмээх 13 настай еврей охин төрсөн өдрөөрөө тэмдэглэлийн дэвтэр бэлгэнд авч түүндээ өдөр тутмынхаа амьдралын талаар бичиж эхэлдэг. Нацистууд Европ даяар еврейчүүдийг хавчиж эхлэх үед тэднийх Alfred Dussel гэдэг өвгөн, Van Daan-ы гэр бүлийнхэнтэй хамт үйлдвэрийн барилга доторх нууц өрөөнд бүгж амьдарна.
ТОВЧХОНДОО: The Diary of a Wimpy Kid + Schindler's List + The Divide.

УНШИХ БОЛСОН ШАЛТГААН:
Нэг үдэшлэг дээр баахан Европчуудтай буу халж байлаа. Монголын эзэнт гүрэн, Чингис хаан, Дэлхийн 2-р дайн эд нар гээл. Тэгээд хаанаас ч билээ нэг Hellen Keller гээд охин 2-р дайны үед нуугдаж байгаад бичсэн тэмдэглэлээрээ алдартай болсон тухай асуулаа. Надтай хамт ярьж суусан хүмүүс түүнийг Anne Frank гэдэг хэмээн залрууллаа. Би жаахан бантсан ч тоолгүй өнгөөрөөлөө. Дараа нь Монголд ирсэн хойноо ч билүү бас нэг хэдэн гадаадуудтай ярьж байгаад нөгөө тэмдэглэл хөтөлдөг охины талаар ярих гэтэл бас л нэрийг нь Annie Hall-тай андуурч буруу хэлснээ мэдэв. Тэгээд л өнгөрсөн зун Киндлтэй болсныхоо дараа уншсандаа. Ээ дээ, та бүхэн Hellen Keller, Annie Hall, Anne Frank гэсэн гурван нэрийг битгий хольж миний алдааг давтаарай даа.

ТААЛАГДСАН ДҮР: 

Anne-гийн хэлж байгаагаар бол Van Daan-ы гэр бүлийн эзэгтэй, Alfred Dussel өвгөн их яршиг төвөгтэй хүмүүс юм. Тэднийг би ч бас заримдаа гаргаад хаячихаж болдоггүй юм байх даа гэж бодсон. Харин хамгийн их таалагдсан дүрүүд бол Johannes, Bep, Miep, Jan, Victor. Энэ хүмүүс нууц байранд бүгэгсдэд хоол хүнс, унших ном зэргийг бүхэл бүтэн хоёр жилийн турш тогтмол хангадаг. Бүр Еврейчүүдэд тусалсан хүнийг шийтгэх хуультай байхад хүртэл шүү дээ. Мөн мэдээж өгүүлэгч маань өөрөө бас насандаа багтамгүй философич.

ӨНГӨ АЯС:

Эхэн хэсэгтээ Anne сургууль, ангийнхаа хүүхдүүдийнхээ талаар бичиж байгаа нь хөгжөөнтэй...дүү. Сүүл хэсэг рүүгээ харин нууц байранд амьдарч байгаа нь өрөвдмөөр. Ерөнхийдөө гэр бүлийн шалдар булдар хэрүүлээс авахуулаад өсвөр насны хүүхдийн дамжин өнгөрөх үзэл бодлын зөрчилдөөн хүртэл энэ ном уншигч танд их алсын гэж мэдэгдэхээргүй дотно санагдана гэдэгт итгэлтэй байна.

ТААЛАГДСАН ИШЛЭЛ: 


"Riches, prestige, everything can be lost. But the happiness in your own heart can only be dimmed; it will always be there, as long as you live, to make you happy again. Whenever you're feeling lonely or sad, try going to the loft on a beautiful day and looking outside. Not at the houses and the rooftops, but at the sky. As long as you can look fearlessly at the sky, you'll know that you're pure within and will find happiness once more."
Мөн "it's equivalent of two crows calling each other black" гэж дурьдсан байсан нь их сонирхол татсан. Учир нь Англичууд "хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав" гэдэг хэлцийг "Pot calling the kettle black" гэж хэлдэг. Голландууд/Еврейчүүд хоёр муу хүн хэрэлдэж байхыг бидэнтэй адил өнцгөөс хардаг юм болов уу?

СУРГАМЖ:
Тэмдэглэлийн дэвтэр өсвөр насандаа хөтөлж байх хэрэгтэй. 20-оос цаашаа ч бараг дэмий байх. (Хүмүүс олоод уншчихвал бөөн шараа шдээ.)

АМЖИЛТ:
Anne Frank -ын өдрийн тэмдэглэл нацистуудын харгислалын бодит явдлыг өгүүлсэн болохоор дайны дараа их олон кино, жүжиг болон хийгдсэн гэнээ.



УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж худалдаж аваарай. Над шиг Киндл дээр уншихыг хүсвэл Kindle edition дээр нь дараарай.




За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.