Showing posts with label sci fi / зөгнөлт. Show all posts
Showing posts with label sci fi / зөгнөлт. Show all posts

Monday, June 16, 2014

I Am Legend номны үнэлгээ (Би бол домог)

"-I Am legend!" "-Энэ Бушхүү гуай өөрийнхөө киног үзчихээд их онгирдог болчихжээ."
НОМНЫ НЭР: I Am Legend буюу Би бол домог

ЗОХИОЛЧ:
Richard Matheson

ТОВЧХОНДОО:
Робинсон Крузогийн адал явдал + Twilight + Хачико нохойны үлгэр

Гүй ээ, гэхдээ гоё оо.
ЮУ ГАРДАГИЙН? Киноноосоо шал өөр. Дэлхий даяар нэгэн аюулт өвчин тархсан ба эл өвчний дархлаатай ганцхан хүн нь Роберт Невиллэ. Гэхдээ тэр өвчнөөр өвдсөн бусад хүмүүс үхсэн гэсэн үг биш -- тэд ороолонгууд болон хувирна. Роберт шөнөдөө тэднээс өөрийгөө хамгаалж, өдөр нь тэдний цээжинд гадас зоодог хүн болно. Гэтэл нэг өдөр...

Monday, August 12, 2013

The Foundation номны үнэлгээ (Сан хөмрөг)

Зурганд: Олон улсын төслийн, донорын байгууллагад ажилладаг хүмүүст уншууртай ном
НОМНЫ НЭР: Foundation буюу Сан хөмрөг
ЗОХИОЛЧ: Isaac Asimov
ТОВЧХОНДОО: Галактикийн нууц товчоо + Ухаант туулайн үлгэр + P.S. I Love You (романтик хэсгийг нь эс тооцвол)
ХЭЛ: Англи хэл дээр, гэхдээ Интерномд Монгол хэл дээр орчуулсан нь байналээ.

ЮУ ГАРДАГИЙН? 
Сан хөмрөг бол бүх роботуудын загалмайлсан эцэг гэгддэг Исаак Азимовын хамгийн алдартай цуврал зохиолын нэгдүгээр бүлэг юм. Энэ номонд соёл иргэншил нь унаж байгаа галактикийн эзэнт гүрний мэдлэгийн санг баримтжуулан харанхуйн эрин үеэс аврах гэж байгаа эрдэмтэд, улс төрчид, худалдаачид, тагнуулчдын талаар гарна. (За байз, өөр юу гэж бичвэл энэ номыг хүмүүс их унших бол?)

Дэлхийн 2-р дайны үед бичигдсэн энэ зохиолын одоо ч хоцрогдохгүй байгаа нэг шалтгаан бий: энэ бол психотүүхийн ухаан (psychohistory). Психотүүхийн ухаан гэдэг нь Азимовын зохиосон математик, нийгмийн зан араншин, тухайн үед болж буй үйл явдал зэргийг ашиглан нэг бүлэг хүмүүсийн ирээдүйд гаргах зан ааш, түүнээс үүсэх үйл явдлыг урьдчилан тооцоолох хуурамч шинжлэх ухаан юм.

Ийм шинжлэх ухаан мэдээж жинхэнээсээ одоо хүртэл гараагүй байгаа билээ. (цаг агаараа арай хийж урьдчилан тооцоолж байна)

Monday, July 29, 2013

Ender's Game номны үнэлгээ (Эндэрийн тоглоом)

"Нэг Game Over ч билүү сонин нэртэй зохиол байсан юу билээ?"

НОМНЫ НЭР: Ender's Game
ЗОХИОЛЧ: Orson Scott Card
ЮУ ГАРДАГИЙН?: Ойрын ирээдүйд хүн төрөлхтөн од хоорондын аялал хийх технологитой болж харь оддын системүүд рүү хөлөг явуулж байгаад Формикс гэдэг шавж шиг харь гарагийн амьтадтай тааралдаж тэдэнтэй дайтаж эхэлнэ. Энэ дайнд оролцохоор Эндэр Уиггинс гэдэг гоц ухаантай хүү 6 настайгаасаа авахуулаад цэргийн сургуульд бэлтгэгдэнэ.
ТЛВЧХОНДОО: Тусгай Салаа ОАК (гэхдээ дүрүүд нь жаахан хүүхдүүд) + Starship Troopers

Би их бүдэг бадаг дүрсэлж байна шүү, за?

Monday, July 22, 2013

Under The Dome номны үнэлгээ (Хөмрөгөн дотор)

Улаанбаатарт ийм юм буулгавал хотынхоо нэрийг Давхар-утлагат-хиам гэж өөрчлөх хэрэгтэй болно.
НОМНЫ НЭР: Under The Dome (Хөмрөгөн дотор)

ЗОХИОЛЧ: Stephen King
ЮУ ГАРДАГИЙН? Chester's Mill гэдэг нэртэй, 2500 хүн амтай, манай сумын төвийн хэмжээний нэг жижигхэн хотын дээгүүр хөмөрсөн аяга шиг үл үзэгдэх хаалт учир нь үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт үүсч тэднийг гадаад ертөнцөөс бүрэн таслана. Гэнэт үүссэн энэ үл үзэгдэх хаалтыг машин, хүнээс авахуулаад шувуу хүртэл очиж мөргөөд гадна, дотор талдаа нилээн осол болсны эцэст хотынхон энэ газраас гарах гэж, мөн хот доторх зарим асуудлуудаа шийдэх гэж зүтгэж эхэлнэ.

ТОВЧХОНДОО: Lost The Simpsons Movie (Гэхдээ UTD энэнээс өмнө хэвлэгдцэн байсан)

Simpsons the Movie (2007), Battleship (2012) дээр гардаг хөмрөгүүд

Sunday, April 22, 2012

Story of Your Life туужны үнэлгээ (Ted Chiang-н зөгнөлт цувралууд)

Энэ зохиолыг ойлгохын тулд тархи чинь 30 суниаж, 60 гэдэсний таталт хийж чаддаг байх хэрэгтэй.
ЗОХИОЛЫН НЭР: Story of Your Life
ЗОХИОЛЧ: Ted Chiang
ТОВЧХОНДОО: Гадаад хэл судлал + (Facebook Timeline х Угаалгын машин)

ЮУ ГАРДАГИЙН? 
Харийн сансрын хөлгүүд манай агаар мандалд орж ирж дэлхийд энд тэнд шилэн хана гарч ирнэ. Тэнд хүн ойртоход харь гарагийн далайн мөгөөрс шиг амьтад хариуд нь харагдаж өөдөөс нь хараад суучихна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас эдгээр "хептаподууд"-тай холбоо барьж үзэх гээд хэл судлаач Др. Лүийз Банкс, физикч Гэри Робертс хоёрыг харийнхантай ойлголцох ажилд томилно. Лүийз энэ ажлынхаа хажуугаар охиныхоо талаар дурсана.

Saturday, March 31, 2012

The Hunger Games номны үнэлгээ

Өлсгөлөн тоглоомоо? Хоолны төлөө байлдаад байгаа юм уу эд нар?

НОМНЫ НЭР: The Hunger Games
ЗОХИОЛЧ: Suzanne Collins
ТОВЧХОНДОО: Battle Royale + Equilibrium

Thursday, March 15, 2012

World War Z номны үнэлгээ (Цэргийн баярын тусгай дугаар)

"Хэрвээ энэ номонд болдог үйл явдал жинхэнээсээ тохиолдсон бол Дэлхийн 2-р дайн хажууд нь юу ч биш ..." 
НОМНЫ НЭР: World War Z: An Oral History of the Zombie War
ЗОХИОЛЧ: Max Brooks (Алдарт Mel Brooks-ийн хүү)
ТОВЧХОНДОО: (Дэlхийн 2-р дайн - Гитлер + Дэлхийн бусад тивүүд) * Зомбитой кинонууд

ЮУ ГАРДАГИЙН? 
Дэлхийн хүн ам зомбины тахлаар устахаа шахаад 10 жил өнгөрч байна. НҮБ-ээс томилогдсон ажилтан дэлхийн газар бүрээр явж "дайны" дараах нөхцөл байдлын талаар тайлан гаргана. Энэ ном бол ярилцлага өгсөн янз янзын хүмүүс тархалт анх яаж гарсанаас авахуулаад өөрсдөө яаж амьд үлдсэн талаараа ярьж байгаа түүхүүдийн түүвэр юм. Зомбины халдвар гарах үед засгийн газрууд юу ч хийж чадахгүй, үймээн самуун дэгдэж, улс үндэстнүүд будаа болно. Эцэст нь дэлхийн геополитикийн талбарт том өөрчлөлтөнд орсон байна: Орос Ватиканы араас орж, Хятадад ардчилал ирж, Номхон Далайн Нэгдсэн Улс гэж байгуулагдах г.м. (Хойд, Өмнөд Солонгос яаж өөрчлөгдсөн бол?)

Thursday, February 23, 2012

Abraham Lincoln Vampire Hunter номны үнэлгээ

"Ерөнхийлөгчөө боолчлолыг арилгач...... өө уучлаарай, би жаахан байж байгаад орж ирэх үү?"

Номын нэр: Abraham Lincoln Vampire Hunter
Зохиолч: Seth Grahame-Smith
Жанр: түүхэн сэдэв, фантази, инээдэм, аймшиг, адал явдал

Юу гардагийн?: Нэгэн номын дэлгүүрийн эзэнд байнгын үйлчлүүлэгч нь учир битүүлэг хайрцагтай зүйлс авчирч өгнө. Задлаад үзэхэд АНУ-ын 16 дугаар ерөнхийлөгчийн бага наснаасаа хөтөлж байсан нууц тэмдэглэлийн дэвтэр, гар бичмэлүүд очно. Тэндээс Abraham Lincoln  хэрхэн хар багаасаа вампируудад хайртай хүмүүсээ алдаж, тэднээс өшөөгөө авсаар цус сорогчдын "эрлэг" болон гарч ирж, АНУ-ын төрийн тэргүүний албыг хашиж байсан талаар нь өгүүлнэ.

Saturday, February 18, 2012

Limitless номны үнэлгээ


"Би ёстой үнэн ухаантай...Нэг эм авах гэсийн, чамд мөнгө байна уу?"

Номын нэр: Limitless (нэгдүгээр хэвлэлийн нэр The Dark Fields)
Зохиолч: Alan Glynn
Жанр: техно триллер, нэгдүгээр биеийн өгүүлэгчтэй зохиол, уран зөгнөл

Юу гардагийн?: Eddie Spinola нэг хэвлэлийн газар бичээч хийдэг. Амьдрал түүний хувьд жаахан утгаа алдцан. Нэг өдөр хуучин эхнэрийнх нь ах MDT гэдэг эм өгсөн чинь тэр нь Eddie-г супер ухаантай болгоно.

Thursday, February 16, 2012

John Dies at the End номны үнэлгээ

"Гол дүрийн Жон энэ номны төгсгөлд үхнэ" "Хөгшөөн, төгсгөлийг нь битгий ярь, тэгэх үү?"

Номын нэр: John Dies at the End
Зохиолч: нууц нэр David Wong, жинхэнэ нэр Jason Pargin
Жанр: аймшиг, инээдэм, уран зөгнөл


Юу гардагийн?: Хэрэглэнгүүт цаг хугацаа, хэмжигдхүүнээс дамждаг болгодог хар тамхи тархана. Гэнэт өөр ертөнцөөс чимээгүй дайралт ирж, хүн төрөлхтөнд баатар хэрэгтэй болно. Оронд нь John, David гэдэг хоёр бүтэлгүй нөхөр гарч ирнэ. Энэ хоёр бүх зүйл оройтохоос өмнө манай дэлхийг аварч чадах болов уу? Гүй ээ, ёстой чадахгүй.