Monday, September 2, 2013

Dateline Mongolia номны үнэлгээ (Бичсэн газар:Монгол)

ДЭЙТЛАЙН МАНГОЛИЯ гэж үү? "Монголчуудтай болзох... шугам" гэсэн үг шдээ ... Хайр сэтгэл гэсэн тавиур дээр тавьчих...  

НОМНЫ НЭР: Dateline Mongolia (Бичсэн газар: Монгол)
ЗОХИОЛЧ: Michael Kohn.
ТОВЧХОНДОО: Марко Поло-гийн тэмдэглэл  + Модерн Улаанбаатар

УНШИХ БОЛСОН ШАЛТГААН:

Энэ номыг би 90-ээд оны гиперинфляцийн талаар судалгаа хийж байгаад Google Books дээрээс олсон юм. 90-ээд оны тухай мэдээлэл байх шиг байхаар нь зохиолчыг нь олоод (УБ жижигхэн юмаа), номыг нь түр судалгаандаа зориулж унших гэсэн юм гээд гуйж уншив.

Тэгсэн 90-ээд оны инфляцийн талаар нэг их мэдээлэл байхгүй байсан ч гэсэн энэ номноос ерөөсөө салж чаддаггүй, барин тавин уншсаар сая нэг дуусгалаа.

ЮУ ГАРДАГИЙН?

Майкл Кон гэдэг энэ нөхөр МонЦаМэ-гийн харъяа Mongol Messenger сонины эрхлэгчээр 1996-1998 он хүртэл ажиллахдаа Монголд болсон том жижиг янз бүрийн үйл явдлыг сурвалжилж, Монгол хэлээр сайн ярьдаг болж, Увс, Хэнтий, Өмнөговиос Өвөр Монгол руу хүртэл аялж, уулзсан хүмүүс, ярьсан яриа, төрсөн сэтгэгдлээсээ багцлан, төрөл бүрийн өнцгөөс түүвэрлэн бичжээ.

ӨНГӨ АЯС: 

Муу нь гэвэл энэ номны редакторлол их муу тул зарим Монгол үгний орчуулгыг буруу бичсэн харагдана. (отор гэхийг otog гэдэг ч юм уу) Дээрээс нь эхэн хавьд нэг ширхэг логикийн алдаа ажиглагдсан (Болд гэдэг хүн нэг бол их лаг Англи хэлтэй, нэг бол ерөөсөө ярьж чаддаггүй хүн болж гардаг). Гэхдээ түүнээс цааш бүх зүйлийг их цомхон, сонирхолтой, аргагүй л сэтгүүлч хүний нүдээр сурвалжлан бичсэн байна. Мөн 90-ээд оны сүүл үед болсон, одоо нэг их дуурсагддаггүй үйл явдлуудын талаар бичсэн нь мань мэтийн залуу үеийнхэнд их хэрэгтэй санагдсан. Хамгийн сонирхолтой нь Dateline Mongolia дээр гардаг зүйлүүдийг уншихад миний бага байхдаа бүдэг бадаг сонсож байсан мэдээ, аав ээжийн яриа санаанд орж, "Нээрэн л тийм байдаг даа" гэж байн байн бодогдоно.

ТААЛАГДСАН ИШЛЭЛ:

Энэ номыг уншиж байхдаа инээдтэй ч юмуу, юм бодогдуулсан хэсгүүдийг нь иш татаж, уншаад төрсөн сэтгэгдлээсээ танаж танаж хэдийг нь оруулъя.

Ишлэл: Every morning I was woken up by an itinerant milk seller who stood in the plaza below shouting at the top of his lungs: "Suu-arooo! Suu-arooo!" ("Milk! Milk!")

Сургамж: Манайхан нэг хэсэг байн байн байрны гадаа "Сүү аарай! Сүү аааррөөө!") гэж орилдог байсан (одоо ч бас мэр сэр байдаг) хүмүүсийг мэднэ. Энэ гадны хүний нүдээр их өвөрмөц санагдсан байх гэж би бодсон.   

Ишлэл: Asked [by the Playboy magazine] how the USSR could solve its financial woes [in 1989, Gary Kasparov] said the country should sell the Kuril islands to Japan, East Germany to West Germany and Mongolia to China. Insulted Mongol artists sent Kasparov a group letter explaining that Mongolia was an independent country and not for sale. They advised him to "stick to chess, not politics."

Сургамж: 1989 онд ЗХУ-ын алдарт шатарчин Гари Каспаров Плэйбой сэтгүүлд ярилцлага өгөхдөө Монголыг Хятадад зарах хэрэгтэй гэжээ. Тэрэнд нь Монголчууд уурлаад, "улс төрд биш, шатраараа л оролд" гэсэн захиа явуулж байж.

Ишлэл: The Local legend sounded vaguely sounded like a story originally reported by Roy Chapman Andrews who promised Mongolia's prime minister that he would capture the dangerous "allergorhai-horhai". "It is shaped like a sausage, about two feet long, has no head nor legs and is so poisonous that merely touching it means instant death," the Mongol premier told Andrews.

Сургамж:1920-оод оны үед Монголд ирсэн АНУ-ын эрдэмтэн Рой Чэпмэн Андрюсд Монголын элчин сайд олгой хорхой гэж нэг айхтар амьтан байгаа, тэрийг барьж өгөөч гэж байжээ. Олгой хорхойны талаар би бага байхдаа "Гайхмаараа" гэдэг сонингоос уншаад худлаа л юм гэж бодож байсан чинь аль Богдын үеэс яригдсан эд юм, энэ лав ортой дог оо...

Ишлэл: Other tourists came because Mongolia was, well Mongolia, a synonym for "remote," an attraction in itself ...

Сургамж: Гадаадууд Монголыг онгон зэлүүд, төөрмөөр уудам газар гэдгээр нь гадныхан хүлээж авдаг гэсэн байгаа юм. Энийг ССАЖ-ын Ц.Оюунгэрэл Сайд тусгаж авмаар юм (Та энийг уншиж байгаа бол битгий зогсоорой, танд заавал уншуулах ёстой бас нэг ишлэл байгаа шүү). 

Ишлэл: Mongolia is the sort of country that breeds curiosity and invites eccentrics ... 

Сургамж: Монголд дандаа "гаж" хүмүүс ирдэг гэсэн байна. Нээрээ манайд яг Harvard, Stanford төгссөн биш юмаа гэхэд "санаатайгаар төөрч, нуугдах" гээгүй хүмүүс аль хэр ирдэг бол?

Ишлэл: Mongolia had gone from the ultimate "we" society to the ultimate "me" society.

Сургамж: Хамгийн их "бид" гэдэг нийтэчийн туйлбар болсон нийгмээс хамгийн их "би" гэдэг амиа бодсоноороо туйлширсан нийгэмд хүрчээ гэжээ биднийг. Нээрээ л манайхан ардчилал гарангуут бүгд л баяжихаа бодож, ахмад настнаа үгүйсгэсэн, бие биенээ "тамын тогоонд зуусан", эрүүл мэнд, олон нийтээ боддоггүй нийгэм болжээ гэж би ч нэг хэсэг боддог байсан.

Ишлэл: I accepted the shot of vodka and took a ceremonial sip, getting into the spirit of Mongolia's second national pastime... [Danzan Rabjaa] could turn water into vodka (clearly an important skill in Mongolia)...

Сургамж: Монголчуудын үндэсний хоёр дугаарт спорт нь архидах гэнээ. Зохиолч гуай ажлын байранд архидалт, амралтаар архидалт, баяр ёслолоор архидалт, "баар" саваар архидалт үзээд ингэж бичсэн бололтой.

Ишлэл: ...Indra's passive reaction was a reflection of Mongolia's stoicism. Showing outward enthusiasm was considered un-Mongolian behavior.

Сургамж: Энд нэг сонин гэж бодсон зүйлээ орууллаа. Стойкизм гэдэг нь Грекийн философийн үзэл бөгөөд хүний сэтгэл хөдлөл бол шийдвэр гаргахад муу нөлөө үзүүлдэг хэрэггүй зүйл гэж үздэг, ухаант хүн юманд сэтгэл хөдлөлгүй ханддаг байх ёстой гэдэг үзэл юм. Би өмнө нь Британи хүмүүсийг стойк буюу аюул тулгарахад дүрлийсэн, бодлогоширсон боловч айж тэвдэлгүй угтдаг үзлийн талаар сонсож байсан юм. Тэгээд Монгол хүнийг тэр хэмжээнд үзэхийг уншаад бас гоё ч юм шиг санагдсан.

Ишлэл: Because of high elevation and lack of urban light, Mongolia is one of the best places in the world to stargaze.

Сургамж: Миний бас нэг Монголд хөгжөөсэй гэж боддог зүйл бол од харах: Манай говь Чилийн Атакама шиг өндөрлөгт мөртлөө хот суурин бага тул гэрэл гарахгүй хав харанхуй болж шөнө од харахад их сайн газар билээ. Энэ тал дээр манайхан аялал жуулчлалын бизнес эхлүүлж бас болдоггүй л юм байх даа (Оюунгэрэл сайдаа, арай л болоогүй байна. Та уншаад мэл гайхах нэг ишлэл доошоо бий.)

Ишлэл: Um! Mane padme hum... ("Hail! Jewel in the lotus"). 

Сургамж: Манайхны сайн мэддэг "Ум мани бадмэ хум" тарнийг "Лянхуан доторх эрдэнэд мөргө!" гээд бүр орчуулаад тавьчихсан байдаг юм даа энэ нөхөр. Бас овоог "Cairn of rocks", гэрийн өрх, тооныг "skylight" гэж орчуулсан байналээ. Сурдаг газар шдээ.

Ишлэл: ... an Englishman named Williams who had gone to the [Flaming Cliffs of the] Gobi with a group of scientists, and, paying them off, returned with eight boxes full of dinosaur bones that he passed out to friends at parties. "Don't worry," he said when I protested. "They are all over the place down there, as plentiful as cow shit!"

"Dino Bones As Plen'ful as Cowshit Park"-аар аялал хийж байгаа хоёр жийп
Сургамж: Өмнөговь аймгийн Улаан эрэг буюу Баянзагийн ойролцоох газраас Уиллиамс гэдэг Англи хүн хэдэн эрдэмтэдтэй явж очоод 8 (НАЙМАН) хайрцаг динозаврын яс чулуужсан олдвор авчираад найзууддаа хог шиг тарааж байна гэнээ. Тэгээд бүр "Тэнд хогоороо байгаа шдээ, хөгшөөн" ухааны юм ярьсан байх юм. Энэ арай дэндэнээ. Би ч бас Баянзаг, Улаан эрэг дээр очиж, динозаврын том сүүжний яс эргийн элснээс цухуйж байхыг харсан. Гэхдээ энэ гадна дотныхон чинь ухаж аваад байвал удахгүй юу ч үгүй болно доо. Хойноо ганц, хоёрхон кэмптэй. Тэр хавьд уг нь хэдэн киноны зураг авалт хийгээд л бүхэл бүтэн цогцолбор барьж болох газар шдээ. Тэгээд бас тэр газрыг ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР БОЛГООЧЭЭ. (Оюунгэрэл сайдаа... энэ хүн уншихгүй л дээ. Та нар унштал нь сайн шэйрлээд өгөөрэй.)

Ишлэл: I had found my Inner Mongolians. They had preserved themselves, albeit underneath the veneer of China. They understood well their place in society and seemed resigned to their fate. 

Сургамж: Би нэг Өмнөд Солонгос найзаасаа "Танайх Хойд Солонгосчуудтайгаа нэгдье гэж боддог уу?" гэж асуусан чинь "Танайх Урд хөрштэйгээ нэгдье гэж боддог уу? Яг түүнтэй чинь адил" гэж билээ. Энэ өгүүлбэрт урд хөрш гэж Өвөр Монголыг хэлснийг би энэ номны Өвөр Монгол руу явсан талаарх бүлгийг уншаад сүүлд л ойлгосон юм. Нээрээ л Монгол улсын геополитик, Өвөр Монголчуудын үнэн байр суурийг ажиглаж бичсэн байналээ. Тэгсэн түүнийг нь нэг Хятад хүүхэн уншчихаад Амазон дээр ийм үнэлгээ бичээд, рейтингийг нь унагаад, нөгөө зохиолч нь гутраад номныхоо бусад хувийг шатаачихсан юм уу даа. Тэгээд л энэ ном бидэнд ерөөсөө мэдэгдэлгүй тоосонд дарагджээ. Уг нь 2006 оных юм байналээ шд. Тэгэхээр нь би өмөөрч нэг ийм үнэлгээ Амазон дээр бичив. Дээрээс нь дургүй хүрээд энэ номны e-book хувилбарыг хэвлүүл гэж ийм өргөдөл гаргахаар шийдэв.


АМЖИЛТ:

Миний үнэлж байсан номнуудаас ялгаатай нь энэ ном ямар нэгэн амжилтанд хүрээгүй юм байна. Харин ч Амазон дээр нэг хятад хүүхэн энэ номыг Хятадын талаар шүүмжлэлтэй бичлээ гэж үнэлгээг нь унагаад, тэрүүхэн хэсэгтээ дарагдаад өнгөрчээ.

Харин энэ номыг дахин хэвлэлтэнд оруулахын тулд би petition буюу өргөдөл гаргаж гарын үсэг цуглуулж байна, нэгдээрэй.

Энэ номыг Kindle-ийн цахим хувилбараар хэвлэн гаргаж, Монголоор орчуулж, хүмүүст сайн уншуулах хэрэгтэй. Бүр болдог бол энүүгээр кино хийгээд, зохиолчоос нь дараагийн ангийг нь бич гэж хэлмээр байна.

Энэ зохиолч нээрэн л Монголын төлөө гэсэн сэтгэлтэй, Монголын талаар надаас ч илүү мэдлэгтэй хүн юмаа, бай шагналыг нь өгмөөр юмаа.

УНШЪЯ:

Энэ номны цаасан хувилбарынх нь цөөхөн хэдэн ширхэг нь хүмүүсийн гараас гар дамжих зарагддаг юм байна. Тэндээс нь авч уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж аваарай.

Dateline Mongolia: An American Journalist in Nomad's Land

За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.