Showing posts with label thriller / онц сонирхолтой. Show all posts
Showing posts with label thriller / онц сонирхолтой. Show all posts

Monday, July 22, 2013

Under The Dome номны үнэлгээ (Хөмрөгөн дотор)

Улаанбаатарт ийм юм буулгавал хотынхоо нэрийг Давхар-утлагат-хиам гэж өөрчлөх хэрэгтэй болно.
НОМНЫ НЭР: Under The Dome (Хөмрөгөн дотор)

ЗОХИОЛЧ: Stephen King
ЮУ ГАРДАГИЙН? Chester's Mill гэдэг нэртэй, 2500 хүн амтай, манай сумын төвийн хэмжээний нэг жижигхэн хотын дээгүүр хөмөрсөн аяга шиг үл үзэгдэх хаалт учир нь үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт үүсч тэднийг гадаад ертөнцөөс бүрэн таслана. Гэнэт үүссэн энэ үл үзэгдэх хаалтыг машин, хүнээс авахуулаад шувуу хүртэл очиж мөргөөд гадна, дотор талдаа нилээн осол болсны эцэст хотынхон энэ газраас гарах гэж, мөн хот доторх зарим асуудлуудаа шийдэх гэж зүтгэж эхэлнэ.

ТОВЧХОНДОО: Lost The Simpsons Movie (Гэхдээ UTD энэнээс өмнө хэвлэгдцэн байсан)

Simpsons the Movie (2007), Battleship (2012) дээр гардаг хөмрөгүүд

Sunday, April 22, 2012

Story of Your Life туужны үнэлгээ (Ted Chiang-н зөгнөлт цувралууд)

Энэ зохиолыг ойлгохын тулд тархи чинь 30 суниаж, 60 гэдэсний таталт хийж чаддаг байх хэрэгтэй.
ЗОХИОЛЫН НЭР: Story of Your Life
ЗОХИОЛЧ: Ted Chiang
ТОВЧХОНДОО: Гадаад хэл судлал + (Facebook Timeline х Угаалгын машин)

ЮУ ГАРДАГИЙН? 
Харийн сансрын хөлгүүд манай агаар мандалд орж ирж дэлхийд энд тэнд шилэн хана гарч ирнэ. Тэнд хүн ойртоход харь гарагийн далайн мөгөөрс шиг амьтад хариуд нь харагдаж өөдөөс нь хараад суучихна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас эдгээр "хептаподууд"-тай холбоо барьж үзэх гээд хэл судлаач Др. Лүийз Банкс, физикч Гэри Робертс хоёрыг харийнхантай ойлголцох ажилд томилно. Лүийз энэ ажлынхаа хажуугаар охиныхоо талаар дурсана.

Sunday, April 8, 2012

Fight Club номны үнэлгээ (Зодооны клуб)

"Зодооны клубын гуч дугаар дүрэм. Энэ номыг уншиж байхдаа хоол идэж болохгүй. УӨЙГГО..."
НОМНЫ НЭР: Fight Club (Зодооны клуб)
ЗОХИОЛЧ: Chuck Palahniuk
ТОВЧХОНДОО: Catch-22 + The Sixth Sense

ЮУ ГАРДАГИЙН? Нэг даатгалын компанид ажилладаг эр нойргүйдэлтэй тэмцэж ядахдаа эдгэшгүй өвчтэй хүмүүсийн уулзалтын групээр дамжиж эхэлнэ. Ийм уулзалтан дээр ирээд мань эр сэтгэлээ гартал уйлдаг байж л дээ. Гэтэл энэ үед Marla Singer гэдэг эмэгтэй түүнтэй их тааралдаж, тэрний хажууд уйлах гэхээр ерөөсөө болж өгдөггүй. Дараа нь Tyler Durden гэдэг энд тэнд цагийн ажил хийдэг залуутай танилцана. Өгүүлэгч эрийн гэр гэнэт шатсан тул тэр Tyler-ийнд амьдарч эхлэх ба нэг удаа сонирхлын журмаар зодолдсоноор Зодооны клуб үүсгэн байгуулагдаж, маш олон залуучууд тэдэнтэй нэгддэг. Сүүлдээ клубууд Америк даяар тархаж, Project Mayhem гэсэн хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг бүлэг болно. Одоо гол дүрийн залуу Marla-тай нийлж, Project Mayhem, Tyler Durden-ийг зогсоох хэрэгтэй болно.

Thursday, February 23, 2012

Abraham Lincoln Vampire Hunter номны үнэлгээ

"Ерөнхийлөгчөө боолчлолыг арилгач...... өө уучлаарай, би жаахан байж байгаад орж ирэх үү?"

Номын нэр: Abraham Lincoln Vampire Hunter
Зохиолч: Seth Grahame-Smith
Жанр: түүхэн сэдэв, фантази, инээдэм, аймшиг, адал явдал

Юу гардагийн?: Нэгэн номын дэлгүүрийн эзэнд байнгын үйлчлүүлэгч нь учир битүүлэг хайрцагтай зүйлс авчирч өгнө. Задлаад үзэхэд АНУ-ын 16 дугаар ерөнхийлөгчийн бага наснаасаа хөтөлж байсан нууц тэмдэглэлийн дэвтэр, гар бичмэлүүд очно. Тэндээс Abraham Lincoln  хэрхэн хар багаасаа вампируудад хайртай хүмүүсээ алдаж, тэднээс өшөөгөө авсаар цус сорогчдын "эрлэг" болон гарч ирж, АНУ-ын төрийн тэргүүний албыг хашиж байсан талаар нь өгүүлнэ.

Saturday, February 18, 2012

Limitless номны үнэлгээ


"Би ёстой үнэн ухаантай...Нэг эм авах гэсийн, чамд мөнгө байна уу?"

Номын нэр: Limitless (нэгдүгээр хэвлэлийн нэр The Dark Fields)
Зохиолч: Alan Glynn
Жанр: техно триллер, нэгдүгээр биеийн өгүүлэгчтэй зохиол, уран зөгнөл

Юу гардагийн?: Eddie Spinola нэг хэвлэлийн газар бичээч хийдэг. Амьдрал түүний хувьд жаахан утгаа алдцан. Нэг өдөр хуучин эхнэрийнх нь ах MDT гэдэг эм өгсөн чинь тэр нь Eddie-г супер ухаантай болгоно.