Улаанбаатарт ийм юм буулгавал хотынхоо нэрийг Давхар-утлагат-хиам гэж өөрчлөх хэрэгтэй болно. |
ЗОХИОЛЧ: Stephen King
ЮУ ГАРДАГИЙН? Chester's Mill гэдэг нэртэй, 2500 хүн амтай, манай сумын төвийн хэмжээний нэг жижигхэн хотын дээгүүр хөмөрсөн аяга шиг үл үзэгдэх хаалт учир нь үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт үүсч тэднийг гадаад ертөнцөөс бүрэн таслана. Гэнэт үүссэн энэ үл үзэгдэх хаалтыг машин, хүнээс авахуулаад шувуу хүртэл очиж мөргөөд гадна, дотор талдаа нилээн осол болсны эцэст хотынхон энэ газраас гарах гэж, мөн хот доторх зарим асуудлуудаа шийдэх гэж зүтгэж эхэлнэ.
ТОВЧХОНДОО: Lost + The Simpsons Movie (Гэхдээ UTD энэнээс өмнө хэвлэгдцэн байсан)
Simpsons the Movie (2007), Battleship (2012) дээр гардаг хөмрөгүүд |
ӨНГӨ АЯС: Энэ зохиолын хамгийн хүчирхэг хэсэг нь дүрүүд нь юм. Хүнхгэр том хөмрөг үүсчихээр доторх хүмүүс нь шоргоолж шиг үхэж байгаа талаар бичвэл юуных нь аймшиг байх билээ. Кингийн өгүүлэмж микро хэмжээсд, хүнээс хүн рүү шилжиж өгүүлдэг тул уншигчид дүрүүдийн айх эмээх зэргээр олон талаар хариу үйлдэл үзүүлж байгааг давхар мэдрэнэ. Би энэ өгүүлбэрийг дахин дахин давтаж хэлмээр байна.
ТААЛАГДСАН ДҮРҮҮД: За би нэр усыг нь хэлэхгүй, уншигч та өөрөө уншаад танилцана биз. Гэхдээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3-р тэргүүн, хуучин машин зардаг бизнестэй нэг өвгөн байгаа. Маш ухаантай. Айхтар үг хэлтэй. Их ухаантай ишлэл бичдэг. Хүмүүсийн аргыг их сайн олдог. Гэхдээ энэ хүн их хорон санаатай. Ээ дээ тэр хүн л... Гэхдээ таалагдахгүй бол зөндөө өөр гоё гоё дүрүүд бий. Аа нөгөө талд дуугүй, номхон мөртлөө, цэрэгт нууц даалгавар сайн биелүүлж байсан, ослын үед сандралгүй толгойгоо ажилуулдаг хүн бий. Тэр ч дажгүй. Өөр нэг эмч залуу байгаа. (Тэр эмчийн эхнэр бол дэлхийн хамгийн сайн эхнэр) Мөн нилээн ахимаг насны багш... Уншаад үзэхээр ойлгоноо...
ТААЛАГДСАН ИШЛЭЛ: Стивэн Кинг гайхалтай өгүүлэгч болохоор би Англи хэлний мэдлэгээ сайжруулах талаас нь тэмдэглэл хийж байсан. Жич: Би Киндлээ эвдэлчихээд доторх ишлэлүүдээ харж чадахгүй байсан юм, гэхдээ дотор нь тэмдэглэсэн гоё ишлэлүүд байна.
- “Whose side are you on here, Julia?” Big Jim asked. He was smiling his fierce smile—the smile of a shark about to take a bite out of some plump swimmer’s ass. Julia turned her own smile on him, the eyes above it as innocent and enquiring as a child’s. “Are there sides, James? Other than over there”—she pointed at the watching soldiers—“and in here?”
- But she knew. It wasn’t the money; it was the town. What he saw was his town. Sitting on a beach somewhere in Costa Rica or presiding over a guarded estate in Namibia, Big Jim would become Small Jim. Because a man without a sense of purpose, even one whose bank accounts are stuffed with money, is always a small man.
- “I think he might have a package in his diaper,” Mr. Sanders said. “Yeah, he’s a regular shit machine. Good old Little Walter.” “Walter’s a very nice old-fashioned name.” “Thanks.” Telling him that her baby’s first name was actually Little didn’t seem worth the trouble ...
- “Well,” Junior said, “I was coming back from patrol out on 117—I missed the whole supermarket thing—” “Good luck for you,” Randolph said. “That was a total cock-and-balls, if you’ll pardon my fran-kays. Coffee?”
- As Julia drove past the Nova, Barbie noted a sticker reading ASS, GAS, OR GRASS—NOBODY RIDES FOR FREE.
- “Pete, get rid of this rhymes-with-witch,” Big Jim said without turning around. “If she won’t go on her own, throw her out. And tell whoever’s on the desk that he’s fired.”
It was Freddy Denton, who, as commanding officer of the night shift, was now the de facto Assistant Chief. “Just got a call from the hospital, Pete. Double murder—” “WHAT?” Randolph screamed. One of the new officers—Mickey Wardlaw—was gawking at him like a Mongolian ijit at his first county fair.Монгол ижит гэж юу гэсэн үг вэ гэж үү? Мэдэхгүй ээ, би лав Google дэж үзсэн. Stephen King ээс өөрөөс нь асуухгүй юу. Цаадахын чинь Твиттер хаяг нь энэ шд. Мартсанаас миний Твиттэр хаяг энэ шд. Энэ номны өөр ишлэл, мөн бусад номны үнэлгээний талаарх мэдээллийг цаг тутам авъя гэвэд намайг дагаарай. (Ижит гэж Idiot гэдэг үгийг хөдөөний Америкуудын дуудлагаар бичсэн үг юм. Кингээс битгий тийм юм асуугаарай. Хамаагүй юм асуухаас айгаад байна.)
СУРГАМЖ: Аливаа хот гаднаас тусгаарлагдан "хөмрөгөн дотор" орчихоод, хүн болгон амиа боддог цаг болчихоод байхад иргэд нь дэг журамтай (за яахав, ганц хоёр дэлгүүр дээрэмдсэн гэхдээ бүүр хүн алж хүрээ талахгүй) байхад хотын удирдлага дэг журам тогтоох нэрээр өөрсдийн эрх ашгийг тулгах тохиолдол гарч байгааг харах нь ээ ийм зүйл ер нь жирийн үед ч тохиолддог шинжтэй.
НЭМЭЛТ: Саяхан энэ номны монголоор орчуулсан хэвлэлтийг нь дэлгүүрээс харлаа. Манайхан энэ номонд зомби оруулаад, илүү сонирхолтой болгосон юм шиг байна. Уг нь ямар ч зомби гардаггүй юм даа. Дээрээс нь аймшгийн зохиол гэчихжээ. Би бол thriller буюу онц сонирхолтой л гэмээр байна. Дуустал нь уншилгүй л таагаад биччихэж дээ.
"Энэ Стивэн Кингийн бэстселлэр нэг л явцгүй нь ээ. Би орчуулга хийхдээ жаахан юмыг нь засаад, илүү сонирхолтой болгочихлоо..." |
АМЖИЛТ:
Кингийн энэхүү зохиол гавъяа шагнал аваагүй ч борлуулалтаараа нилээн сайн байсан шинжтэй. Бүр зохиолоос нь сэдэвлээд ТВ сериал гарч байгаа юм байна. Гэхдээ тэр нь зохиолоосоо нилээн өөр шинжтэй. Ном нь гоё шүү, та минь ээ.
УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж аваарай.