Friday, July 5, 2013

The Emperor of All Maladies номны үнэлгээ (Бүх өвчний эзэн хаан)

Алдарт гараад удаагүй байгаа "шинэ од" Хорт хавдарын хувийн амьдралын нууцаас!!!
За уучлаарай, хорт хавдрын тухай энэ ном шар сонин сэтгүүл шиг үсчсэн хэв шинжээр  бичээгүй, уг нь тэгсэн бол гоё байхгүй юу. Энэхүү 600-гаад хуудастай номны 50%-ыг дуусгаад удаааааааааан хугацаа өнгөрсний эцэст би энэ нийтлэлийг бичиж байна. Мань мэтэд хэтэрхий хүнддэх ном байна. Гэхдээ анагаах ухааны талаасаа гайхамшигтай бүтээл байналээ... (Тэмдэглэл: энэ номны сэдвээс шалтгаалан хошигносон өнгө аястай бичсэнгүй)

ГОРЬДЛОГО:
Эрхэм хүндэт уншигч таныг энэ нийтлэлийг уншаад: 1) хорт хавдрын талаар илүү сайн ойлголттой болж, 2) өөрийнхөө болон гэр бүл, ах дүү, амраг садныхаа хавдрын эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваасай гэж би хүснэм. Монголчууд бид цөөхөн тооны ард түмэн боловч аж төрөх хэв маягтаа аюултай зүйл ихийг хуримтлуулжээ. Биеийн тамираар хичээллэхгүй, архи хэтрүүлэн хэрэглэж, тамхи татаж, бүдүүлэг, соёлгүй харилцаж, гутранга сэтгэлээ нээхгүй байсаар байтал энэ өвчин нэг л өдөр амьдралыг тань орвонгоороо эргүүлж, амьдрал гэдэг ямар үнэтэй зүйл, гэр бүл, найз нөхөд гэдэг ямар нандин хүмүүс байдгийг мэдрүүлэвч нэгэнт бүх юм өнгөрсөн байх вий. (За би ч гэсэн энэ компьютерийн хэрэглэгээ тохируулж сурах юмсан)

Суух биенд хортой гэж сонссон уу?

НОМНЫ НЭР: The Emperor of All Maladies (Бүх өвчний эзэн хаан)

ЗОХИОЛЧ: Сиддхарта Мөнхөржээ.. бишээ Мухержээ (Энэтхэг-Америк хүн)

ТОВЧХОНДОО: Хүнд сэдвийн серёозны өгүүлэгчтэй баримтат кино + Хорт хавдраар өвдсөн хүмүүсийн түүх

ЮУ ГАРДАГИЙН? 
Siddharta Mukherjee нь Massachusetts General Hospital гэдэг эмнэлэгт хематологи/онкологийн бага эмчээр 2 ажиллаж байсан түүхээ бичнэ. Гэхдээ тэр түүхээ хорт хавдрын олон төрлийг анх эмч нар яаж илрүүлж, яаж эмчлэх гэж оролдож байсан тухай түүхүүдтэй сүлэлдүүлэн өгүүлнэ.

ӨНГӨ АЯС: Хорт хавдрын хор хөнөөл, анх 7000 жилийн өмнөөс авахуулаад хүн төрөлхтөн энэ өвчнийг эмчлэх гэж оролдож байсан түүхүүдийг эмч хүнээс гарахааргүй сонирхолтойгоор бичсэн байна. (Тэмдэглэл: Гэхдээ би эмч хүний өөр ном зохиол уншиж байсангүй), эмчилсэн ч буцаж дахидаг түүх гэх мэт янз янзын айдас хүргэм фактуудыг өвчтөн хүн цөхрөл, гунигаар хүлээж авч, зориг, тэвчээрээр түүнтэй тэмцэж, эцэст нь баатарлагаар, харамсалтайгаар, кататоник гэх мэт янз бүрийн байдлаар бууж өгч байгаа түүхүүд гарна.

Таалагдсан СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН ИШЛЭЛ:
  1. "It is late one evening in the fellows' room, and the hospital around us has fallen silent save for the metallic clink of cutlery being brought up for meals. The air outside is heavy with impending rain. The seven of us, close friends by now, are compiling lists of patients to pass on to the next class of fellows when Lauren begins to read her list aloud, calling out the names of those in her care who have died our two year fellowship. It's an impromptu memorial service, and it stirs something in the room. I join in, calling out names of my patients who have died and appending a sentence or two in memory.
    1. Kenneth Armor, sixty-two, an internist with stomach cancer. In his final days, In his final days, all he wished for was vacation with his wife and time to play with his cats.
    2. Oscar Fisher, thirty-eight, had small cell-lung cancer. Cognitively-impaired with since birth, he was his mother's favorite child. When he died, she was threading rosaries through his fingers."
  2. "In his sprawling Histories, written around 440 BC, the Greek historian Herodotus records the story of Atossa, the queen of Persia [daughter of Cyrus, wife of Darius], who was suddenly struck by an unusual illness. In the middle of her reign Atossa noticed a bleeding lump in her breast that may have arisen from a particularly malevolent form of breast cancer labeled inflammatory... If Atossa had desired it, an entire revenue of physicians from Babylonia to Greece would have flocked to her bedside to treat her. Instead, she descended into a fierce and impenetrable loneliness.
  3. "Cancer is an age-related disease. The risk of breast cancer, for instance, is about 1 in 400 for a thirty-year-old woman and increases to 1 in 9 for a seventy-year-old. In most ancient societies, people don't live long enough to get cancer. Men and women were long consumed by tuberculosis, dropsy, cholera, smallpox, leprosy, plague or pneumonia. If cancer existed, it remained submerged under the sea of other illnesses.
  4. 1966 онд John Banzhaf гэдэг залуухан хуульч тамхины корпорациудын хөлсөлсөн "хамгийн сайн хуульч" нарыг ялж байж тамхины хорын талаар сөрөг реклам явуулах эрх авч, 1983 онд Marc Edell гэдэг хуульч тамхины компаниудын нууц баримтыг дэлгэж байж сая тамхи хортой гэдгийг нотолж чадсан байна. Тэрнээс өмнө том корпорациуд Конгрессийг атгацан, хорт хавдрын зөндөө олон хүчин зүйл дотроос тамхийг ялгаж харуулахгүй, тамхины рекламаар бөмбөгддөг байжээ. "Thank You for Smoking" гэдэг кино энэ үйл явдлыг ёгтолж харуулсан байдаг.
СУРГАМЖ:
  1. Хавдрын өсөлт гэдэг нь эсийн удирдлагагүй өсөлт юм. Хүний биеийн олон төрлийн эс үргэлж ДНК програмын дагуу үржиж, үхэж байдаг. Харин ДНК-д мутаци үүссэнээс зохицуулалт хийдэг генетикийн гинжүүд тасарч эсүүд зогсохоо мэдэхгүй үржиж эхэлдэг.
  2. Дээрээс нь хавдрын эсүүд нь дасан зохицох чадвар сайтай, эм тарианаас хурдан мутацилдаг.
  3. Хавдар бол колончилогч өвчин юм. Хавдрын эсүүд нэг эрхтэнээс нөгөө эрхтэн рүү дайрч эзлэн авч, яг хүн төрөлхтөн шиг амь бөхтэй үржиж, тэлж амьдардаг.
  4. Бид хавдрыг орчин үеийн нийгмийн муу зуршлаас үүссэн өвчин гэж боддог. Гэтэл хавдрын хамгийн эртний тохиолдол Египетийн МЭӨ 2625 онд Imhotep нэртэй домчын тэмдэглэлд байдаг. Тэгэхээр хавдар бидэнтэй байсаар ирсэн төрөлхийн өвчин, бидний аль нэг эс хэзээ мөдгүй мутацилаж, хавдрын өсөлт гарч ирнэ. Өмнө нь зүгээр л бид хавдар тусахаас өмнө өөр халдварт өвчнөөр өвдөж, хавдарыг эсвэл ойлгохгүй өөр өвчинтэй андуурсаар ирсэн.
  5. Хорт хавдар ч юмуу, нийгмийн аливаа өвчний эсрэг тэмцэхэд Sydney Farber шиг даруухан, туршлагатай эмч, Mary Lasker шиг танилтай, баян лоббист хэрэгтэй. Энэ хоёрын явуулсан компанит ажлын хүчээр АНУ-ын ЗГ, хүн ам бүгдээрээ хорт хавдрын эсрэг хүчтэй арга хэмжээ авч, нийгмийн эрүүл мэндийг хууль эрх зүйн хүрээнд дархалж өгсөн.
  6. Шинэ химийн элемент нээгдвэл, хичнээн гайхалтай харагдаж байсан ч гэсэн, хамгаалалтны цаанаас болгоомжтой харьцах хэрэгтэй. Алдарт физикч Marie Curie 1910-аад онд Радиумыг нээчихээд харанхуйд гэрэлтдэг болохоор нь эхэндээ үнэт чимэглэл маягаар ашиглаж байсан харамсалтай түүх бий. Marie Curie 1934 онд цусны өмөн үүгээр нас барсан.
  7. Эцэст нь хэлэхэд, хорт хавдрын талаар зөвхөн цөөн хэдэн хүмүүс л зөв ойлголттой байдаг. Бусад нь энэ сэдвээс зугатана, бодит байдлыг харахгүй. Маш олон үндэстэн дамнасан корпорациуд хүнсний бэлэн бүтээгдэхүүн бидэнд зарж, бидний бие элдэв бусын бодис, карциногенд нэрвэгдэж байгаа нь харамсалтай.

АМЖИЛТ: Ийм гайхамшигтай ном бичсэнийхээ төлөө Мukherjee 2011 оны Pulitzer-ийн шагнал, Guardian-ий шагнал авч, Time сэтгүүлд өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий 100 номны жагсаалтанд, The New York Times сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий уран зохиолын бус 100 номны жагсаалтанд тус тус орж бичигдсэн байдаг. Түүний нэг лекцийг энэ доор тавьж байна.

УНШЪЯ: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж аваарай.

The Emperor of All Maladies: A Biography of Cancer

За та нар юу гэж бодож байна? Миний бичсэнтэй санал нийлж байна уу? Энэ номыг уншмаар байна уу? Уншсан уу? Өөр гоё номны үнэлгээ, гоё ишлэлүүдээс уншъя гэвэл энэ блогийг FacebookTwitter дээр дагаарай.