Saturday, February 18, 2012

Limitless номны үнэлгээ


"Би ёстой үнэн ухаантай...Нэг эм авах гэсийн, чамд мөнгө байна уу?"

Номын нэр: Limitless (нэгдүгээр хэвлэлийн нэр The Dark Fields)
Зохиолч: Alan Glynn
Жанр: техно триллер, нэгдүгээр биеийн өгүүлэгчтэй зохиол, уран зөгнөл

Юу гардагийн?: Eddie Spinola нэг хэвлэлийн газар бичээч хийдэг. Амьдрал түүний хувьд жаахан утгаа алдцан. Нэг өдөр хуучин эхнэрийнх нь ах MDT гэдэг эм өгсөн чинь тэр нь Eddie-г супер ухаантай болгоно.



Унших болсон шалтгаан: Удахгүй гарах кинонуудын талаар  уншиж байгаад зохиолын сэдвийг нь олзуурхаж байсан юм. Хэн ч тархиндаа хэдэн IQ нэмж бусдаас ухаантай болохыг хүсдэг биз дээ? (Гэхдээ номыг нь уншсаны дараа хясах юм их гарна). Тэгээд кино нь нээлтээ хийхээр нь үзээд "ёооё лайтай" гэж бодсон. (21-р зуунд лайтай гэдэг үг догь гэсэн утгатай болсон шүү, хүмүүсээ). Bradley Cooper "өөрийгөө сайжруулан бүхнийг амжуулагч"-ын дүрийг  зэрлэг бүтээсэн байна лээ. Тэгээд сонирхол минь лавширч номыг нь уншихаар шийдвээ.

Таалагдсан дүр: Мэдээж Eddie Spinola, яагаад гэвэл тэр ухаантай мөртлөө nerdy харагдахгүй хувцаслаж, таарсан хүмүүсээ өөртөө татаж, хүндлүүлдэг. Бас л хүн болгоны хүсдэг зүйл. Гэхдээ номон дээрх Eddie-г би бишрэхээсээ илүү өрөвдсөн. Кинон дахь Eddie Morra-г бодвол Spinola арай жаахан ухаан муутай. (Нөгөө талаас кинон дээрх амжилтууд жаахан панаалтай.)

Өнгө аяс: Eddie-гийн эм уухын өмнөх үе нь зохиолч Alan Glynn-ий зан араншингаас сэдэвлэсэн гэсэн. Ер нь гоё хэсэгтээ гоё ч гэсэн зохиолчын өөртөө итгэх итгэл нь сул болоод ч тэр үү, Eddie   сүүлдээ уналтанд орж, ном их гунигтай төгсдөг.

Таалагдсан ишлэл: "Over dinner, we discussed lots of subjects, and it quickly became apparent to everyone present, myself included, that elaborate, scarily articulate views on just about everything were going to be emanating from my end of the table."

Сургамж: Нэг, супер ухаантай болъё гэвэл хамгийн түрүүнд гэрээ цэвэрлэ. Хоёр, ихэнх мэдлэгийг тэр чиглэлийнх нь мэргэжилтнүүдтэй ярьж байгаад илүү сайн сурч болдог (энийг кинон дээр сайн үзүүлдэггүй. Номон дээр Spinola гэрээсээ хувьцаа арилждаг нөхрөөс бараг бүх юмыг сурдаг) Энэ номон дээр гарсан Capital asset pricing model, хувьцааны ерөнхий системийн мэдээлэл харин амьдралд хэрэгтэй юм шиг байналээ.


Амжилт: Мэдээж энэ ном үнэн лаг байсан болохоор Neil Burger УСК болгосон. Гэхдээ The Dark Fields-ээс Limitless хүрэхэд маш олон засвар, сайжруулалт орсон байсан.

Унший:
Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж худалдаж аваарай. Над шиг Киндл дээр уншихыг хүсвэл Kindle edition дээр нь дараарай. Супер ухаантай болох жор хайж байгаа бол жаахан урам хугарах магадлалтай. Гэхдээ л амбицтай, цаг завтай бол уншиж $10-аар imagination-аа эрхлүүлэхэд зүгээр.




За та нар юу гэж бодож байна? Энэ номыг уншсан уу? уншмаар байна уу? Доор комментоор саналаа бичээрэй.