Thursday, February 16, 2012

John Dies at the End номны үнэлгээ

"Гол дүрийн Жон энэ номны төгсгөлд үхнэ" "Хөгшөөн, төгсгөлийг нь битгий ярь, тэгэх үү?"

Номын нэр: John Dies at the End
Зохиолч: нууц нэр David Wong, жинхэнэ нэр Jason Pargin
Жанр: аймшиг, инээдэм, уран зөгнөл


Юу гардагийн?: Хэрэглэнгүүт цаг хугацаа, хэмжигдхүүнээс дамждаг болгодог хар тамхи тархана. Гэнэт өөр ертөнцөөс чимээгүй дайралт ирж, хүн төрөлхтөнд баатар хэрэгтэй болно. Оронд нь John, David гэдэг хоёр бүтэлгүй нөхөр гарч ирнэ. Энэ хоёр бүх зүйл оройтохоос өмнө манай дэлхийг аварч чадах болов уу? Гүй ээ, ёстой чадахгүй.


Унших болсон шалтгаан: Би Cracked.com гэдэг хошин вэбсайтыг (2009 он байхаа) их сургуульд анх уншиж эхэлсэн. Тэнд байдаг David Wong гэдэг нэртэй нийтлэлч, бас форумын админы лайтай лайтай нийтлэлүүдийг уншаад шууд биширсэн. Та нар нээрээ сонирхож байвал Monkeysphere гэж юу вэ? гэдэг нийтлэлээс эхлээрэй. Нэг мэдсэн мань нийтлэлч ном гаргацан байдаг байгаа. Тэгээд нийтлэлүүд дундаа хальт дурьдаад байсан юм. Гэхдээ "Би ном гаргасан шүү, хүмүүсээ" гэхгүй, "John Dies at the End" шилдэг номоор шалгарсан гэх мэтээр. Удалгүй тэр номыг хүмүүс их гоё болсон байналээ гэж яриад байхаар нь уншиж үзвээ.

Таалагдсан дүр: Гол дүрийн өгүүлэгчийг David Wong гэдэг ба тэрний хааяа баатарлаг мөртлөө заримдаа дүнсгэр байдаг зан ааш нь надад их ойр санагдсан. John болохоор нэг тийм өндөр, рок хамтлагт дуулдаг, хааяа хар тамхи татчихдаг, хэнэггүй инээдтэй дүр. Гэхдээ бас тэнэг гэхээр тэнэг биш, мангасуудтай байлдахдаа verbal pun (үгийн салаа утга ашиглан хошигнох) хийдэг нь сүрхий. Мөн Sally гээд нэг гартай бүсгүй байгаа. Тэрний жаахан өрөвдөлтэй ч гэмээр байдал нь бас сэтгэлд хоногшсон. Бас Molly гээд нохойныхоо үйлдлийг дүрсэлж байгаа нь их инээдтэй .

Өнгө аяс: Энэ номыг уншихад чи ихэнхдээ инээнэ, зарим үед нурууны чинь ард хүйт даагаад явчихна, заримдаа бүр үнэн шижгийн юм ч болно. Гэхдээ ихэнхдээ аймаар инээдтэй, утга зохиолоор хүнийг инээлгэх зүсэн зүйлийн арга техникүүдийг цуглуулаад туршсан юм шиг. Өө тийм бас уран зөгнөлийн том том санааг гаргасан байналээ.

Таалагдсан ишлэл: Яг инээдтэй хэсгүүдийг нь оруулахад их уртдаад байгаа тул дунд хэсгийг нь хасаад нэг ишлэл оруулав: "I walked right into a girl, broadsided her, felled her like a tree. I saw, to my horror, that it was Jennifer Lopez ... She was in denim shorts and a tank top, hair in a ponytail. I guess I should point out that this was not the famous Jennifer Lopez, but rather a local girl I was fond of who happened to have that same name."


Сургамж: Чи залхуу, арчаагүй, амьдралгүй залуу байсан ч гэсэн эмэгтэй хүнийг аюулаас аварбал тэр эмэгтэй чинь чамд шууд сайн болно (дурлана гэж хэлэхгүй байгааг анхаар). Гэхдээ тэр охин чинь хөгжлийн бэрхшээлтэй биш бол гоё мэдрэмж удахгүй арилна.

Амжилт: Энэ ном үнэхээр 20-30 насны залуучууд, (эршүүд бүсгүйчүүд)-ыг байлдан дагуулсан учраас кино хийсэн нь 2012 онд удахгүй гарах юм байна. Энэ доор trailer нь байна.


Унший: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж худалдаж аваарай. Над шиг Киндл дээр уншихыг хүсвэл Kindle edition дээр нь дараарай.



За та нар юу гэж бодож байна? Энэ номыг уншсан уу? уншмаар байна уу? Доор комментоор саналаа бичээрэй.