"Will: За, Marcus. Энэ хүүхнийг ирэхээр намайг ааваа гээрэй."
"Marcus: Хаа хаа. Намайг нэртэйгээр нь 17-тайдаа гаргасан гээд хэлчихээч!"
"Marcus: Хаа хаа. Намайг нэртэйгээр нь 17-тайдаа гаргасан гээд хэлчихээч!"
Номын нэр: About a Boy
Зохиолч: Nick Hornby
Жанр: драма, инээдэм, өсвөр насны зохиол
Юу гардагийн? 1990-ээд оны дунд үе. Лондон хотод Маркус гэдэг 12 настай хүү ээжтэйгээ амьдарна. Маркус бол сургуульдаа дээрэлхүүлнэ, гэртээ болохоор гутралд орсон ээждээ яаж туслах талаар зовнисон хүүхэд. Харин Лондоны өөр хаа нэгтэй Вил гэдэг 36 настай ганц бие залуу амьдарна. Вил насаараа идэх орлоготой тул ажил хийхгүй, найзынх нь хэлснээр "гүехэн" дотортой, амьдралын зорилгогүй амьтан. Энэ хоёр санаандгүй тааралдаж, нэг нэгэндээ тусалснаар зохиолын үйл явдал өрнөнө. (Энэ зохиолд аварга том робот ч юмуу, шидэт саваа барьсан хүүхдүүд гарахгүй тул бэлэн байгаарай)
Унших болсон шалтгаан: Нэг жаахан хүүхэд хичээл дээрээ сууж байгаад өөрийн эрхгүй дуу аялсан чинь ангийнхан нь нирхийтэл инээлддэг кино мэдэх үү? About a Boy-гийн киног би олоон жилийн өмнө UBS дээр үзэж байсан юм. Тэгээд Киндл дээр унших боломж гарахаар нь саяны 2011 оны шинэ жилээр энэ номыг уншсан (Аbraham Lincoln Vampire Hunter-тай хамт). Нэгд, Англи хошигнолт жаахан суралцах гээд. Хоёрт, киноных нь хэсгүүд сэтгэлд хоногшоод. Гуравт, би эхлээд кино болох гэж байгаа ном, сүүл рүүгээ кино нь гарчихсан ном уншдаг болсон.
Таалагдсан дүр: Надад Маркусын дүр Вилийнхээс илүү ойр санагдсан. (Вил шиг насаараа орлого хүртдэггүй болохоор ч тэрүү) Маркус харин амьдралд нь том асуудлууд гарч ирээд байгааг тоохгүй хэнэггүйтдэг. Бас Англи юм байж Англи хошигнол ойлгодоггүй.
Мөн Маркусын ээж нь hippie байсан бөгөөд нийгмийн зарим уйтгартай зүйлийг мөрдөхгүйгээр шийдэж, хүүгээ ч тэр онолоор өсгөсөн байдаг. Харамсалтай нь уйтгартай ч мөрдөх хэрэгтэй жижиг сажиг харилцааны дүрмүүд олон байдагийг Маркус мэдэхгүй өсөж, ээж шигээ сонин 70-аад оны дуу сонсож өснө.
Өнгө аяс: Ерөнхийдөө энэ номноос Британи Англи хэллэг сурч болно. Ж нь: She's gone round the twist -- Тэр галзуурчихаж. How fit do you think I am? -- Чи намайг аль хэр дажгүй биетэй гэж бодож байна? Уншаад талдаа орж байх явцад "Англи орон ийм уйтгартай, хүн ард нь гутранги байдаг юм уу? Аль тэр саарал хиймэл үстэй, колончлолын үеийн Британы эзэнт гүрний язгууртнууд нь хаа байна?" гэж бодмоор. Номны дүрүүд Лондонгийн хүмүүсийн амьдралыг их уйтгартайгаар дүрсэлнэ. Гэхдээ нөгөө талаас гутранги үзэлтэй мөртлөө инээдтэй юм ярьдаг хүмүүс юм даа гэж бодмоор.
Таалагдсан ишлэл: 'Hold on, hold on. You phoned up to tell me to keep out of Marcus's way. I told you that I had no intention of getting in Marcus's way. And now you're telling me . . . What? I missed a bit somewhere.'
Сургамж:
- Хэрэв зарим хүмүүсийн хошигнох нь ойлгогдохгүй, эсвэл чамайг явуулаад байвал "Хаа хаа!" гэж ямар ч сонирхохгүй байгаа хүний дуугаар хэлээд "Одоо үргэлжлүүлээд ажилдаа оръё" гэсэн харцаар хараад юу ч болоогүй юм шиг өөр юмны талаар яри. (Sarcasm-ыг хүлээж авах шилдэг арга)
- Аав ээжийгээ амласандаа заавал хүрдэг, алдаа гаргадаггүй байх ёстой гэж үзэх хэрэггүй. Тэд чам шиг л хүмүүс, үргэлж чамд сайн сайхныг хүснэ.
- Хэрэв чи Hippie бол битгий хүүхэдтэй бол.
Амжилт: About a Boy роман 1998 онд Английг байлдан дагуулж бестселлер болоод 2002 онд кинотой болж авчээ. Мөн Маркусын дүрд тоглодог Nicolas Hoult том болчихсон X Men: First Class дээр Beast болдог. Цаг хугацаа гэж дороо юмаа...
Унший: Хэрэв энэ номыг уншихыг хүсвэл доорх линкин дээр дарж худалдаж аваарай. Над шиг Киндл дээр уншихыг хүсвэл Kindle edition дээр нь дараарай.
За та нар юу гэж бодож байна? Энэ номыг уншсан уу? уншмаар байна уу? Доор comment үлдээгээрэй, Facebook дээр share, энэ blog-ийг follow хийгээрэй.