Monday, June 16, 2014

I Am Legend номны үнэлгээ (Би бол домог)

"-I Am legend!" "-Энэ Бушхүү гуай өөрийнхөө киног үзчихээд их онгирдог болчихжээ."
НОМНЫ НЭР: I Am Legend буюу Би бол домог

ЗОХИОЛЧ:
Richard Matheson

ТОВЧХОНДОО:
Робинсон Крузогийн адал явдал + Twilight + Хачико нохойны үлгэр

Гүй ээ, гэхдээ гоё оо.
ЮУ ГАРДАГИЙН? Киноноосоо шал өөр. Дэлхий даяар нэгэн аюулт өвчин тархсан ба эл өвчний дархлаатай ганцхан хүн нь Роберт Невиллэ. Гэхдээ тэр өвчнөөр өвдсөн бусад хүмүүс үхсэн гэсэн үг биш -- тэд ороолонгууд болон хувирна. Роберт шөнөдөө тэднээс өөрийгөө хамгаалж, өдөр нь тэдний цээжинд гадас зоодог хүн болно. Гэтэл нэг өдөр...

Monday, September 16, 2013

Амралт, Орлолт, Жагсаалт


MGLBOOKCLUB.COM-ын уншигч эрхэм хүндэт ............ танаа,

Уучлаарай. Би өөр төсөл дээр төвлөрөхөөр болж, ажил ихтэй байгаа тул энэ долоо хоногтоо шинэ номны үнэлгээ бичиж чадсангүй.

Даваа гараг болгон бичнэ гэсэн яасан бэ?

Харин тийм, гэхдээ тэр хооронд уйдвал доорх номны үнэлгээний жагсаалтаас уншиж байгаарай. :) Мэдээж энэ номнуудын шошго зарим талаар давхардсан байсныг би оруулалгүй ялгалаа. Болохгүй бол дээд талд байгаа цэснээс харж, тухайн жанрт хамаарах бүх номыг олж уншаарай.

Би уншсан номныхоо үнэлгээг орлогч юмуу зочин нийтлэлчээр оруулж болох уу?  

Бололгүй яах вэ. Үнэлгээ бичих гэсэн хуудсанд хандаарай. Би ер нь хамтран ажиллая гэсэн хэн бүхэнд нээлттэй шүү.

adapted / кинотой

Monday, September 9, 2013

How to Lie with Statistics номны үнэлгээ (Яаж статистик ашиглан худлаа хэлэх вэ)

Судалгаагаар MGLBOOKCLUB.COM-д 5,000 уншигч долоо хоног бүр ханддаг нь тогтоогджээ.

НОМНЫ НЭР: How to Lie with Statistics (Яаж статистик ашиглан худлаа хэлэх вэ?)
ЗОХИОЛЧ: Darrel Huff (Дэррэл Хафф)
ТОВЧХОНДОО: "Ханхүү" ном (гэхдээ Маххиавелли математикийн багш байсан бол)

ЮУ ГАРДАГИЙН? 
Дэррэл Хафф гэдэг зохиолч, статистикийн багш хүн статистикийн бүх төрлөөс гарч болох алдааг үзүүлж, реклам, сонин, сэтгүүл, телевиз, улс төрчдийн яриа, мэтгэлцээний аргумент гэх мэт хүмүүсийг ятгах гэсэн зорилготой мэдээллүүдэд дүн шинжилгээ хийж, санаандгүй болон (ихэнхдээ) санаатай гаргадаг худлаа бурсан зүйлүүдийг жишээ мишээтэй нь нэвт шувт, нилээн хөгжилтэйгөөр тайлбарлана.

Inc.com дээр энэ номыг Антрпренёр болгон унших хэрэгтэй нүд нээх 10 номын жагсаалтанд оруулсан байсан. Тэнд бичсэнээр бол энэ номыг уншаад хүмүүс "судалгаагаар" гэдэг үгийг уншаад автоматаар итгэхээ болихоос (бид дандаа л тэгдэг шдээ) гадна хувийн ажилдаа статистик ашиглан хүмүүсийг ятгахад хэрэглэж болох юм (мухахахаха). Статистикийн салбарт ажилладаг миний хувьд энэ ном их сонирхолтой санагдсан (мухахахаха), гэхдээ энэ ном 1954 онд гарсан болохоор одооны манайхны статистикийн арга арай гайгүй болсон юм шиг байна.

.... үгүй ч юм уу.

Monday, September 2, 2013

Dateline Mongolia номны үнэлгээ (Бичсэн газар:Монгол)

ДЭЙТЛАЙН МАНГОЛИЯ гэж үү? "Монголчуудтай болзох... шугам" гэсэн үг шдээ ... Хайр сэтгэл гэсэн тавиур дээр тавьчих...  

НОМНЫ НЭР: Dateline Mongolia (Бичсэн газар: Монгол)
ЗОХИОЛЧ: Michael Kohn.
ТОВЧХОНДОО: Марко Поло-гийн тэмдэглэл  + Модерн Улаанбаатар

УНШИХ БОЛСОН ШАЛТГААН:

Энэ номыг би 90-ээд оны гиперинфляцийн талаар судалгаа хийж байгаад Google Books дээрээс олсон юм. 90-ээд оны тухай мэдээлэл байх шиг байхаар нь зохиолчыг нь олоод (УБ жижигхэн юмаа), номыг нь түр судалгаандаа зориулж унших гэсэн юм гээд гуйж уншив.

Тэгсэн 90-ээд оны инфляцийн талаар нэг их мэдээлэл байхгүй байсан ч гэсэн энэ номноос ерөөсөө салж чаддаггүй, барин тавин уншсаар сая нэг дуусгалаа.

ЮУ ГАРДАГИЙН?

Майкл Кон гэдэг энэ нөхөр МонЦаМэ-гийн харъяа Mongol Messenger сонины эрхлэгчээр 1996-1998 он хүртэл ажиллахдаа Монголд болсон том жижиг янз бүрийн үйл явдлыг сурвалжилж, Монгол хэлээр сайн ярьдаг болж, Увс, Хэнтий, Өмнөговиос Өвөр Монгол руу хүртэл аялж, уулзсан хүмүүс, ярьсан яриа, төрсөн сэтгэгдлээсээ багцлан, төрөл бүрийн өнцгөөс түүвэрлэн бичжээ.