|
Алдарт гараад удаагүй байгаа "шинэ од" Хорт хавдарын хувийн амьдралын нууцаас!!! |
За уучлаарай, хорт хавдрын тухай энэ ном шар сонин сэтгүүл шиг үсчсэн хэв шинжээр бичээгүй, уг нь тэгсэн бол гоё байхгүй юу. Энэхүү 600-гаад хуудастай номны 50%-ыг дуусгаад удаааааааааан хугацаа өнгөрсний эцэст би энэ нийтлэлийг бичиж байна. Мань мэтэд хэтэрхий хүнддэх ном байна. Гэхдээ анагаах ухааны талаасаа гайхамшигтай бүтээл байналээ... (Тэмдэглэл: энэ номны сэдвээс шалтгаалан хошигносон өнгө аястай бичсэнгүй)
ГОРЬДЛОГО:
Эрхэм хүндэт уншигч таныг энэ нийтлэлийг уншаад: 1) хорт хавдрын талаар илүү сайн ойлголттой болж, 2) өөрийнхөө болон гэр бүл, ах дүү, амраг садныхаа хавдрын эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваасай гэж би хүснэм. Монголчууд бид цөөхөн тооны ард түмэн боловч аж төрөх хэв маягтаа аюултай зүйл ихийг хуримтлуулжээ. Биеийн тамираар хичээллэхгүй, архи хэтрүүлэн хэрэглэж, тамхи татаж, бүдүүлэг, соёлгүй харилцаж, гутранга сэтгэлээ нээхгүй байсаар байтал энэ өвчин нэг л өдөр амьдралыг тань орвонгоороо эргүүлж, амьдрал гэдэг ямар үнэтэй зүйл, гэр бүл, найз нөхөд гэдэг ямар нандин хүмүүс байдгийг мэдрүүлэвч нэгэнт бүх юм өнгөрсөн байх вий. (За би ч гэсэн энэ компьютерийн хэрэглэгээ тохируулж сурах юмсан)
|
Суух биенд хортой гэж сонссон уу? |