|
ДЭЙТЛАЙН МАНГОЛИЯ гэж үү? "Монголчуудтай болзох... шугам" гэсэн үг шдээ ... Хайр сэтгэл гэсэн тавиур дээр тавьчих... |
НОМНЫ НЭР: Dateline Mongolia (Бичсэн газар: Монгол)
ЗОХИОЛЧ: Michael Kohn.
ТОВЧХОНДОО: Марко Поло-гийн тэмдэглэл + Модерн Улаанбаатар
УНШИХ БОЛСОН ШАЛТГААН:
Энэ номыг би 90-ээд оны гиперинфляцийн талаар судалгаа хийж байгаад Google Books дээрээс олсон юм. 90-ээд оны тухай мэдээлэл байх шиг байхаар нь зохиолчыг нь олоод (УБ жижигхэн юмаа), номыг нь түр судалгаандаа зориулж унших гэсэн юм гээд гуйж уншив.
Тэгсэн 90-ээд оны инфляцийн талаар нэг их мэдээлэл байхгүй байсан ч гэсэн энэ номноос ерөөсөө салж чаддаггүй, барин тавин уншсаар сая нэг дуусгалаа.
ЮУ ГАРДАГИЙН?
Майкл Кон гэдэг энэ нөхөр МонЦаМэ-гийн харъяа Mongol Messenger сонины эрхлэгчээр 1996-1998 он хүртэл ажиллахдаа Монголд болсон том жижиг янз бүрийн үйл явдлыг сурвалжилж, Монгол хэлээр сайн ярьдаг болж, Увс, Хэнтий, Өмнөговиос Өвөр Монгол руу хүртэл аялж, уулзсан хүмүүс, ярьсан яриа, төрсөн сэтгэгдлээсээ багцлан, төрөл бүрийн өнцгөөс түүвэрлэн бичжээ.