![]() |
| "Хэрвээ энэ номонд болдог үйл явдал жинхэнээсээ тохиолдсон бол Дэлхийн 2-р дайн хажууд нь юу ч биш ..." |
ЗОХИОЛЧ: Max Brooks (Алдарт Mel Brooks-ийн хүү)
ТОВЧХОНДОО: (Дэlхийн 2-р дайн - Гитлер + Дэлхийн бусад тивүүд) * Зомбитой кинонууд
ЮУ ГАРДАГИЙН?
Дэлхийн хүн ам зомбины тахлаар устахаа шахаад 10 жил өнгөрч байна. НҮБ-ээс томилогдсон ажилтан дэлхийн газар бүрээр явж "дайны" дараах нөхцөл байдлын талаар тайлан гаргана. Энэ ном бол ярилцлага өгсөн янз янзын хүмүүс тархалт анх яаж гарсанаас авахуулаад өөрсдөө яаж амьд үлдсэн талаараа ярьж байгаа түүхүүдийн түүвэр юм. Зомбины халдвар гарах үед засгийн газрууд юу ч хийж чадахгүй, үймээн самуун дэгдэж, улс үндэстнүүд будаа болно. Эцэст нь дэлхийн геополитикийн талбарт том өөрчлөлтөнд орсон байна: Орос Ватиканы араас орж, Хятадад ардчилал ирж, Номхон Далайн Нэгдсэн Улс гэж байгуулагдах г.м. (Хойд, Өмнөд Солонгос яаж өөрчлөгдсөн бол?)



