Сугалаагаар мөнгө хожих, Банк дээрэмдэх сэтгэлгээ гэсэн ном хайж байгаад олсон нь... |
ЗОХИОЛЧ: Томас Ж. Стэнли
ЮУ ГАРДАГИЙН?
Томас Стэнли гэдэг хувь хүний хөгжлийн семинар явуулдаг багш (АНУ-д хүний хөгжил, манлайлал, баяжих ухаан зэргээр семинар явуулдаг хүмүүс олон байх юм) Америкийн 1300-аад саятнаас (сард дор хаяж 1 сая ам.долларын ашигтай ажилладаг) судалгаа авчээ.
Стэнли саятнуудаас хэрхэн хөлжсөн, одоо хэрхэн амьдардаг зэрэг талаар нь нилээн дэлгэрэнгүй анкет бөглүүлээд, түүнийхээ үр дүнг янз янзын сонирхолтой болсон явдлуудтай нийлүүлэн бичсэн нь баян болохыг хүсдэг хүмүүст зан "характер", үнэт зүйлийнхээ үүднээс яавал баяжих аргыг заана. (Тэрнээс ийм арга хэрэглээд баяж гэсэн юм байхгүй л дээ)
ӨНГӨ АЯС:
Би энэ номны Simon & Schuster Audio-гоос гаргасан аудио ном хувилбарыг 2009 онд олсон. Уншиж байгаа хүн нь чадварлаг байсан тул автобус, унаанд дахин дахин их сонсож, ер нь энэ номон дээр би санхүүгийн үзэл баримтлалаа тулгуурласан гэхэд болно. Бүр ёс зүйд ч нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй. Учир нь энэ номны саятнуудын ихэнх нь антрпренёр хүмүүс байсан болоод ч тэр үү, бусдын доор ажилалгүй өөрөө бизнес эрхлэн баяжсан талараа л бичээд байсан.
Мартсанаас манай баячуудаар тэр анкетийг бөглүүлвэл юу гарах бол?! |